Баяр наадмын үеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс морьтой эргүүл Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас мотоцикльтой эргүүл Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс машинт эргүүл Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Биокомбинатын цагдаагийн тасгаас морьтой урамшуулалт эргүүл Сонсголонгийн гүүрнээс Биокомбинатын гүүр хүртэл ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд хандан аялал, зугаалгаар гол мөрний эрэг хавиар буудаллахдаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг гол мөрөнд орохыг хориглох, үерлэсэн голд сэлэхгүй байх, автомашинаа голын усанд угаах, бага насны хүүхдийг харуул хамгаалалтгүй явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар нийт 39 хүн гол усны аюулд өртөж амь насаа алдсанаас, 12 нь хүүхэд байжээ.
Мөн наадмын өдрүүдэд онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар жижүүрлэн ажиллана.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )