Шагайн харваа эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны хэсгийн харваа өнөөдөр шагайн асарт эхэллээ. Энэ жил Дорноговь, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр, Төв,  Дархан-Уул, Улаанбаатараас нийт 41 багийн 550 гаруй харваач оролцохоор бүртгүүлжээ. Харваачдын дунд хамгийн залуу нь 17 настай байгаа бол хамгийн ахмад нь 74 настай.

Шагайн харваанд Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 14, Гарамгай мэргэн 17, Мэргэн 25, дэд мэргэн 10 оролцож байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top