Баяраар гэр хорооллын худгууд амарна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь гарчээ.

Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх газрууд өнөөдөр ердийн цагийн хуваариар ажиллана. Харин 11,12-нд амарч, 13-наас ердийн цагийн хуваариар ажиллах юм байна.

Баярын өдрүүдэд зуслангийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ, ус зөөврийн жижүүрийн машин амрахгүй. Мөн баярын өдрүүдэд Ус Сувгийн Удирдах Газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадуудад хариуцлагатай жижүүр ажиллахаар болжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top