Наадамчин олны анхааралд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Баяр наадмын үеэр гадаадын иргэд гэмт хэрэгт өртөж хохирох, эд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамжийг англи хэл дээр бэлтгэн, гадаадын иргэд, хөтөч нарт тарааж, цагдаагийн ажилтнууд туслалцаа үзүүлж ажиллана.

Та бүхэн амралт зугаалгаар явах үедээ голын эрэг орчим буудаллахгүй байх, хамт яваа бага насны хүүхдэд тавих анхаарал хяналтыг өндөржүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, энэ үедээ гол усанд орохгүй байж өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, автомашинаа голын ус, тохойд угаахгүй, зөв боловсон амрахыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж  байна.

Баяр наадмын үеэр наадамчин олон та бүхэнд цагдаагийн байгууллагын туслалцаа, дэмжлэг хэрэгтэй тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн 10 дугаар хаалга, Хүй долоон худаг дахь морь барианы газарт байрлах цагдаагийн хэсэгт биеэр очиж буюу Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102, Нийслэлийн цагдаагийн газрын 70121515, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн 70131134, 93022460, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн 70122602, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 70181133, 70170133, 93022440 дугаарын утсанд хандана уу.

Та бүхэн сайхан наадаарай.

 

     НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top