Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн концерт өнөөдөр 15.00, 18.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Хүндэтгэлийн концертын салхийг хагалан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Монгол далай” дууг эгшиглүүлэх бол Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хээрийн салхитай аялгуу” дуугаараа хүндэтгэл үзүүлэх аж. Үндэснийхээ их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтоо хүрэлцэн ирж үзээрэй.

Сэтгэгдэл ( 0 )