Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн одон, медаль хүртээлээ.
Сүхбаатарын одонгоор
УИХ-ын гишүүн С.Баярцогт
УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Сангийн яамны ахмад ажилтан Ө.Банди
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Отгонтэнгэр” цайны газрын ахлах тогооч З.Дэлгэрмаа
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор
Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн, ахмад дайчин С.Дашдорж
“Алтан гадас” одонгоор
"Сонгинохайрхан" эрүүл мэндийн нэгдлийн ахлах сувилагч Л.Баясгалан
Нийслэлийн гуравдугаар сургуулийн сургалтын менежер Б.Уранбилэг
“Хар чонот” ХХК-ийн цахилгаанчин Д.Даваа
“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дулааны оруулгын слесарь Ц.Галтмаа
Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн сувилагч Б.Оюунбилэг
Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа
Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Архивын ерөнхий газрын нийтлэг үйлчилгээний хэсгийн үйлчлэгч Ц.Эрдэнэчимэг
“Хүмүүн тус” эмнэлгийн сонсголын их эмч Б.Энхгэрэл
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн нярав Д.Оюунгэрэл
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн шил угаагч Ш.Санаа-Амгалан
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн кассчин С.Цэцэгмаа
“Автобус-3” ХХК-ийн кондуктар Ц.Бүжин нарыг тус тус шагнав.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )