Алтан медаль хүртсэн “Circus Mongolia Hhadgaa” маргааш эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Энэ сарын 1-8-ны хооронд Казахстаны Астана хотод “Eso Asia” олон улсын наадам болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монголын “Circus Mongolia Hhadgaa” циркийн уран бүтээлчид оролцож алтан медаль хүртжээ. Тус наадмын гран при шагналыг Оросын утсан дээр явдаг баавгайн үзүүлбэр хүртсэн бол найруулагч Ч.Хатанбаатар найруулж, нугараач Ж.Цэрэндулам, А.Энхгэрэл нарын үзүүлсэн агаарын болон газар дээрх уран нугаралтыг үзүүлбэр алтан медаль хүртсэн байна.

Харин мөнгөн медалийг Казакстан, Узбекстаны циркчид, хүрэл медалийг Киргизстаны циркчид авчээ. Монголын циркчид эх орондоо наадмын өглөө ирэх юм байна.   

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top