![]() |
Малчид ард иргэдийн анхааралд:
Баяр наадмын өдрүүдэд түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2012 оны 07 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.Төв болон зүүн зүгийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад хэсгээр баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Сэтгэгдэл ( 0 )