Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ой, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам эхэллээ. Zindaa.mn сайтын нийт уншигчид болон Тэнгэр заяат Монголын ард түмэндээ баярын мэнд хүргэе.
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморт өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэллээ
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, эрхий мэргэн харваачид нь цэцтэй байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

Сэтгэгдэл ( 5 )
ах орондооби хайртай
эх орон минь минийхувьд бархан бумбын оронд байнагэсэн үг юм
монголоороо сайхан наадаарай