Наадмын нээлт 11.00 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11


 Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт эхэлж, Төрийн хөлт есөн цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах юм. Үүний дараа Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээнэ.

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр ёсоор өнөөдөр Хүй долоо худагт азарга болон их насны морьдын уралдаан болж, шагайн харвааны шигшээд өрсөлдөх мэргэд тодорч, хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа шувтарч, сурын харваа үргэлжлэх юм. Харин үдэш нь 23.00 цагт баяр наадмын ёслолын буудлага болно.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top