Долдугаар сарын 11-нд болох баярын арга хэмжээний хөтөлбөр:
- 8.00-10.20 Азарганы уралдаан (Хүй долоон худагт)
- 9.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа (Шагайн асарт)
- 11.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
- 11.10 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
- 11.00 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа (Шагайн асарт)
- 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа (тусгай хөтөлбөрөөр явагдана)
- 11.50-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
- 12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа (Шагайн асарт)
- 13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа (Сурын талбайд)
- 13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
- 14.00-16.20 Их насны морьдын уралдаан (Хүй долоон худагт)
- 14.00-17.00 Үндэсний сурын харваа (Сурын талбайд)
- 15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
- 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
- 19.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн (Сүхбаатарын талбайд)
- 23.00 Баяр наадмын ёслолын буудлага
Сэтгэгдэл ( 0 )