Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын азарга насны морьд өнөө өглөө найман цагт Хүй долоон худаг дахь гарааны зурхайгаас гарсан. Төрийнхөө наадамд тоосоо өргөж буй хурдан буянгууд одоо газрын дунд хэсгээс өнгөрч явна. Дундговь аймгийн харьяат УИХ-ын гишүүн “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн "Монгол хээр "азарга өнгөлж явна. Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэхүү хурдан буянг өнгөрсөн жилийн наадмаар 500 мянган доллар дээр шинэхэн “Лексус 570” машин өгч үнэ цохиж авч байсан билээ. Хурдан морины ханшийг ийнхүү 800 саяд хүргэсэн тохиолдол урьд өмнө гарч байгаагүй юм.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )