”Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ улсдаа хоёр түрүүг зэрэг авч наадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өмнийн говьчуудын хувьд өлзий дэмбэрэл, аз хийморь хурайлан эхэлж байна. Наадмын эхний өдөр шандсаа сорьдог азарганы уралдааны түрүү Өмнөговийнх боллоо. "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МУ-ын манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ энэ жил төрийн хэмжээний одтой сайхан хоёр түрүүг нутагтаа авч ирэв. 2012 оны УИХ-ын сонгуульд Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Д.Бат-Эрдэнэ авсан бол Төрийн наадмын азарганы түрүүг авч од хийморио бататгалаа. Төрийн их баяр наадамд хоёр жил дараалан түрүү магнай өргүүлж, домогт шарга азарганы амжилтыг буухиалан сануулж буй "Ембүү халзан" зээрд азаргыг "Мон-Уран"-ын Б.Наранхүү өнгөрсөн жил Д.Бат-Эрдэнэд бэлэглэж байжээ. Ембуу халзан бол энэ цаг үеийн хамгийн өндөр үнэ хүрсэн Монгол адуу юм. Тэрбээр төрийн наадамд анх удаа торгон жолоо өргүүлснийх нь дараа 500 сая төгрөг дээр "Лексус 570" өгч авч шуугиан тарьсан түүхтэй. Д.Бат-Эрдэнэ ММСУХ-ны тэргүүн дээд шагнал "Молор Эрдэнэ" одон хүртэхэд Б.Наранхүү хүндлэн хайрлаж явдаг ахдаа одонгийн мялаалга болгон бэлэглэжээ. Монгол морины үнэ цэнийг өргөсөн, Монгол хүний хийморийг бадраасан эгэлгүй хурдан энэ ажнай өнөө жилийн наадмын өнгө боллоо.

М.Баяр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgonsender(202.72.245.59) 2025 оны 03 сарын 13

Ajnai Baterdene saihan nvdend dulaahan saihan ah shv

1  |  0
Top