“ Ажнай” Д.Бат-Эрдэнийн ”Ембүү халзан” азарга торгон жолоо өргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Энэ жилийн  түрүү магнайгаар тодорч  торгон жолоогоо өргүүлсэн хурдан  ажнай  бол  УИХ-ын гишүүн, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Ембүү халзан”  зээрд азарга байлаа. Энэхүү хурдан буян нь  өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү магнай болж бүсийн наадмаас айрагдаж байсан  юм.  Аман хүзүүнд  1179 дугаартай  Говьсүмбэр аймгийн Зэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд азарга, гуравт 1 дугаартай  уралдсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн ”Соёмбо зээрд”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Сугарын хул, айргийн тавд  Сэлэнгэ аймгийн уугуул Батсүхийн хээр  азарга  тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгалаа.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top