Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11


  Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
 Өнөө жилийн баяр наадмын барилдааны зүүний магнайг Даян аварга Г.Өсөхбаяр, өнгөрсөн  жилийн наадмын түрүү бөх Улсын залуу аварга С.Мөнхбат  тэргүүлэх бол Барууны магнайг улсын аварга О.Балжинням, Улсын арслан Д.Ганхуяг нар тэргүүлж улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож байна.

 Г.Энхтуяа


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top