Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхын аргагүй билээ. Энэ жилийн хувьд наадмын хуушуур орц, хэмжээ, зарж байгаа байршлаасаа шалтгаалан 600-1000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэхдээ ихэнх газарт 800 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд очёр ихтэй байгаа юм. Өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн хуушуур харьцангуй мах ихтэй байсан бөгөөд хэрэглэгчид ч ам сайтай байна.
Мөн цагаан хоолтнуудад зориулсан махгүй төмстэй хуушуур 700-800 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
Дашрамд дурьдахад хоёр жилийн өмнө наадмын хуушуур 400-500 төгрөгийг үнэтэй байсан бол өнгөрсөн жил 600 төгрөгийн ханштай байсан юм.
Ингээд наадмын хуушуурны “царайг” уншигч та бүхэн өөрсдөө шинжинэ биз ээ.
Д.Төгс
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )