Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын их насны морьд барианы зурхайд орж ирлээ. Их насны морьдын уралдаанд 405 хурдан ажнай тоосоо өргөж, 25 км зайд уралдсан.
Энэ жилийн Төрийн их баяр наадмын их насны морьдын түрүү магнайгаар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын манлай уяач, “Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хол тасархай түрүүлж наадамчин олныг баясгалаа.
Аман хүзүүнд Ховд аймгийн Дарви сумын уугуул, Баянзүрх дүүргийн Гачуурт дүүргийн Уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы хул морь,
гуравт Орxон аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн Суман xүрэн морь хурдаллаа. Суман хүрэн морь 2010 онд соёолон насандаа Эрдэнэт xурд төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн.
Дөрөвт Шадар сайд М.Энxболдын xүрэн xалзан морь орлоо. Энэ жилийн Дүнжингаравын xурд уралдаанд аман xүзүүдсэн.
Айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын xарьяат МУ-ын Тод манлай уяач С.Ганxуягийн бор морь хурдаллаа. С.Ганхуяг уяачийн бор морь сүүлийн 3 жил дараалан улсын наадамд айрагдлаа. 2010 онд айргийн 4-т, 2011 онд айргийн 5-д, 2012 онд ийнxүү 5-д давxиж байгаа энэ цагийн хурдан хүлгэдийн нэг юм.
Дундговь аймгийн Дэрэн сумын xарьяат МУ-ын Манлай уяач Г.Батчулууны уяж уралдуулсан Завxан аймгийн Түдэвтэй сумын xарьяат Батсамбуугийн xурдан шарга морь xүүxэдгүй уралдан айргийн 3-т ирсэн ч Баяр наадмын туxай xуулиар 5 байр уxраан барих боллоо.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )