Жил жилийн наадмаар шороо ихтэй, хогон дунд наадлаа гэх яриа гардаг. Тэгвэл энэ жил баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр, цэмцгэр наадна” хэмээн уриалга гаргасан байна. Уриалгын хүрээнд Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчим хогийн сав байрлуулж, явуулын 00 байрлуулжээ.
Мөн сайн дурын “Энхийн төлөө үйлчлэхүй” төрийн бус байгууллагын залуус явуулын хогийн цэг ажиллуулж, хог хаяхгүй байхыг уриалж байлаа. Тус төрийн бус байгууллагын залуус гарын ариун цэврийг сахиулах үүднээс гар ариутгагчаар үйлчилж байв.
Тэд өнгөрсөн жилийн наадмаар мөн ажилласан бөгөөд энэ нь наадамчин олонд таалагдаж байсан юм.
Д.Төгс
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )