“Алтай констракшн” ХХК-ны Ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ: Хэмжээлшгүй их бахдлыг мэдэрч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11


 Энэ жилийн баяр наадмын их насны морьдын уралдаанд 405 хурдан ажнай тоосоо өргөж, 25 км зайд уралдсан.  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын манлай уяач, “Алтай констракшн" ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийн  хүрэн морь  хол тасархай түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгасан билээ.  Х.Бат-Эрдэнийн хурдан азарга урьд нь төрийн их баяр наадамд  түрүүлж байсан бол энэ удаа хүрэн морь нь  их насны түрүү магнайгаар ийн тодорлоо.  Түүний энэ хурдан ажнай Хэнтийн аймгийн  угшилтай адуу юм.  2009 онд соёолон насандаа  Ламын Гэгээн Лувсанванданжанцангийн мэлмий нээсний 370 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүнд хурдалж байсан бол  Өмнөговийн даншигт аман хүзүүдэж, Дорноговийн даншигт айрагдаж байсан байна. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд  магнайдаа тоосгүй хол тасархай  түрүүлсэн хурдан буянаа магнайдаа тоосгүй түрүүлж тод магнай, торгон жолоогоо өргүүлсэнд эр хүний хэмжээлшгүй бахдлыг мэдэрсэн хэмээн  “Алтай констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top