Соёолон морьд гараанаасаа гарлаа, хоржийлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12


Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын соёолон насны  морьд гарааны зурхай дээр ирээд байна.  Хурдан морьдын уралдаанаас хамгийн их хүний сонирхол анхаарлыг татдаг нь яах аргагүй соёолон насны морьд  билээ.  Энэ жил улс аймаг даяар алдартай   200 гаруй соёолон уралдаж байгаа. Соёолон морины хөлсөнд хүрвэл тэр жилдээ хийморьтой явдаг хөлсөнд нь эс чадваас тоосонд ч гэсэн дарагдах юмсан гэдэг яриа байдаг. Ийм  болохоор  Улаанбаатарчуудын ихэнх нь Хүй долоон худагт цуглаад байна. Хэний хүүгийн уясан хурдан ажнай тод магнай торгон жолоо өргүүлэхийг харахад цөөхөн мөч үлдлээ. Манай сайтын шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид соёолон насны морины уралдааны дүнг удахгүй мэдээлэх болно.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top