Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Энэ жилийн наадамд улс аймаг даяар алдартай хүчит 512 бөх барилдсан. Үүнээс улсын цолтой 90 гаруй бөх, аймаг цэргийн цолтонтойгоо нийлээд 277 цолтон бусад нь сумын заан болон залуу бөхчүүд барилдсан юм. Гурвын даваанд 128 бөх тунаж үлдсэнээс нь 80 нь улсын цолтон байна. Нийт 63 бөх ам авч 64 дэх бөх тунах учиртай. Бид удахгүй ам авсан байдлыг танилцуулна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )