Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын гурвын давааны ам авсан байдлыг танилцуулж байна. Бөхийн барилдааны гурвын даваанд ам авсан байдлыг харахад улсын цолтнууд улсын цолтнуудаа амлаж авсан байдал анзаарагдаж байлаа.
Монгол улсын даян аварга, МУ-ын гавьяат тамирчин Өсөхбаяр Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат “Хантайшир” бөхийн дэвжээ “Бүрэн дуулга” компанийн бөх сумын заан Бямбажаргалыг, МУ-ын ардын багш, Монгол улсын гавьяат тамирчин, улсын аварга Балжинням Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль ДЦС-4ТӨХК-ний бөх аймгийн арслан Бүрэнтөгсийг, Монгол улсын залуу аварга Мөнхбат Архангай аймгийн Тариат сумын харьяат “Замчин” спорт хорооны бөх аймгийн арслан Мөнхбаярын Цанлигийг ,улсын арслан “Алдар” спорт хорооны бөх Ганхуяг Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн начинг Мандахбаярыг, Улсын арслан Ганбат Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын начин Энхтуяаг, Улсын арслан Мөнхбаатар “Хилчин” спортын хороо Хилийн цэргийн 084-р ангийн бөх улсын начин Намсрайжавын Баярмагнайг амлалаа. Улсын арслан Азжаргал Говь-Алтай аймгийн Бугат сумын харьят аймгийн заан , улсын арслан Эрхэмбаяр Өмнөговь аймгийн Баяндун сумын харьяат “Ажнай” бөхийн дэвжээний бөх Төвшинтөрийн Энхтайваныг, Улсын арслан Мөнх-Эрдэнэ Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат улсын начин Шонхорын хүү аймгийн арслан Дарханбатыг, Улсын гарьд Баяржавхлан улсын начин Цогзолдоржийг, Улсын гарьд Доржсамбуу аймгийн начин Баярсайханыг,Улсын гарьд Ганбаатар аймгийн харцага Бямба-Очирыг, Улсын гарьд Бат-Эрдэнэ ОБЕГ-ын “Аврагч” спортын хорооны бөх аймгийн заан Лейркийг, Улсын заан Рагчаа “Жем интернэшнл ” компанийн бөх аймгийн харцага Баасандоржийг, Улсын заан Баярсайхан аймгийн арслан Амартүвшнийг, Улсын заан Сайнбаяр улсын начин Ганбатыг тус тус амлан авчээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )