Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Б.Сугаржаргал Монгол Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяраар дөрөв давлаа. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Аварга С.Мөнхбат аймгийн арслан П.Бүрэнтөгсөд унасан нь наадамчин олныг гайхшруулсан билээ. Энэ жилийн баяр наадмын түрүү бөхөөр нэрлэгдээд байсан аварга арслангууд ийнхүү дөрвийн даваанд унасан нь бөхийн тааврыг эвдсэн явдал боллоо. Энэ жилийн баяр наадмын дөрвийн даваа том цолтнуудад халтай байгаа бололтой. Аймгийн арслангууд өнгөтэй сайхан барилдаж бөхийн таавар улам бүр эвдэгдсээр байна.
Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 0 )