Дөрөв давчихаад байгаа аймгийн арслан заанууд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12


    Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд аймгийн арслангууд өнгөтэй сайхан наадаж байна. Хүчит бөхийн барилдаанд дөрөв давчихаад байгаа аймгийн арслангуудыг танилцуулъя. Ширүүн сайхан барилдаантай Аймгийн арслан Ренчинбямбын Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрэл сумын харьяат аймгийн арслан Жаргалсайханы Амарсайхан улсын баяр наадамд дөрөв дэх удаа дөрөв давчихаад байна. Түүний хувьд тавын даваа улсын  начин цолонд хүрэхэд тун ойрхон байгаа юм. Ховд аймгийн Чандмань сумын харьяат ”Нью Прогресс” группын бөх аймгийн арслан Баатархүүгийн Пүрэвсайхан дөрөв даваад байна. Тэрээр Улсын заан Батзоригийн төрсөн эгчийнх нь хүү юм. Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль ДЦС-4ТӨХК-ний бөх аймгийн арслан Бүрэнтөгс мөн дөрөв даваад байна. Тэрээр Улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давсан.  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул аймгийн заан Сугаржаргал дөрөв давлаа. Өнгөрсөн жил Улсын аварга Балжиннямд өвдөг шороодож байсан бол энэ жил даян аварга Өсөхбаяраа дөрөв даваад байна. Хэнээс ч дутахгүй аралтай бяртай 1988 оны луу жилтэй аймгийн арслангууд ийнхүү хүч түрэн орж ирлээ. Тэдний хэн нь улсын начны болзол хангахыг харахад цөөхөн хором үлдлээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top