Өвөрхангай аймгийн Х.Батдэлгэрийн хээр халзан даага түрүү магнайгаар тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын  хурдан дааганууд барианд орж ирлээ. Төрийнхөө их баяр наадамд уралдсан дааганы уралдааны түрүү магнайгаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Х.Батдэлгэрийн хээр халзан даага, аман хүзүүнд 603 дугаартай Дундговь аймгийн Хулд сумын харьяат Ц.Ганхүүгийн хонгор халзан даага,  айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бэлчээрийн Далайн хээр дааганууд давхилаа.  Дааганууд үнэхээр хурдан байна. Төрийнхөө их баяр наадамд эхний гурван даага тасархай түрүүлж ирсэн юм.  Айргийн дөрөвт Ховд аймгийн харьяат Н.Батбаярын халтар даага, айргийн тавд 339 дугаартай Төв аймгийн Баян сумын харьяат Пунцагбалжирын Энхмөнхийн халиун даага тус тус хурдаллаа.  Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар өндөрлөдөг учиртай. Даага барианд орсны дараа төрийн наадамд түрүүлж, айрагдсан 30 морийг цоллох үйл ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top