Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Их онцлогтой тавын даваа. Учир нь Монгол бөхийн түүхэнд сүүлийн тавиад жилийн турш огт тохиож байгаагүй аваргагүй тавын даваа эхэлж байгаа юм. Улсын начин цолтон шинээр төрдөг тавын давааг бөхөд хайртай Монгол түмэн шимтэн үздэг билээ. Монгол наадам оргил хэсэг дээрээ явж байна. Засуулчид бөхийн цолыг дуудаж улс аймаг даяар алдартай бөхчүүд зүүн баруун засуул дээрээс дэвэн дэвсээр гарч ирлээ. Тавын давааны ам авсан байдлыг удахгүй танилцуулна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )