Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам тун өвөрмөц сайхан болж байна. Монгол улсын даян аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ж.Мөнхбат нар дөрвийн даваанд өвдөг шороодсон бол Улсын арслан Д.Ганхуяг, харцага А.Цацабшир нар тавын даваанд ойчлоо. Харин 1988 оны луу жилтэй аймгийн арслан заанууд бүгд улсын начны болзол хангалаа. Хүчит бөхийн барилдаанд тав давчихаад байгаа аймгийн арслангуудыг танилцуулъя.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 150-р анги, Стройка групийн бөх аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх аймгийн арслан Жаргалсайханы Амартүвшин, Ховд аймгийн Чандмань сумын харьяат ”Нью Прогресс” группын бөх аймгийн арслан Баатархүүгийн Пүрэвсайхан, Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль ДЦС-4 ТӨХК-ний бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат "Үйзэнтал" компанийн бөх аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал, Ховд аймгийн аймгийн арслан Төвтөгс, Говь-Алтай аймгийн аймгийн арслан Ж.Амартүвшин нар тав давж тус тус улсын начин цолын болзол хангалаа.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )