Хоёр харцага шинээр төрлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12


Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваа эхлээд удаагүй байна. Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Ж.Амартүвшингээр, Улсын гарьд М.Баяржавхлан улсын начин Ш.Жаргалсайханаар, Улсын заан Д.Рагчаа аймгийн арслан Р.Пүрэвдагваар, Улсын харцага Ө.Бат-Орших улсын начин Б.Гончигдамбаар тус тус зургаа давлаа. Энэ барилдаанаас  хоёр харцага шинээр  төрлөө. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Хилийн цэргийн "Хилчин" спорт хорооны бөх, улсын начин Т.Санчир улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж улсын харцага цолны болзол хангасан бол  Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Булган аймгийн Могот сумын харьяат "Хангарьд" спорт клубын  бөх улсын начин Э.Энхбатаар зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top