Жуулчдад эрийн гурван наадмаас бөхийн барилдаан хамгийн их таалагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

 

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын нээлтийг жуулчид ихээр сонирхож байлаа. Энэ үеэр Монгол наадмыг хүндлэн Монгол хувцас өмссөн жуулчдаас тодруулга авсан юм.

Өмнөд Африкийн иргэн  Эшли: Бөхчүүд нь том биетэй юм


- Таны үзэж байгаа хэд дэх наадам бэ?

-Анхных

- Монгол наадам ямар болж байна вэ?

- Сонирхолтой юм.  

-  Монгол хувцас өмссөн сайхан харагдаж байна?

- Би Монгол эхнэртэй. Хэдийгээр бид Шведэд амьдардаг ч Монголд амралтаараа ирээд байна. Монгол хувцасны хувьд эхнэр маань хуримын бэлэг болгон өгсөн. Тэгээд Монгол наадмаар өмслөө.

- Эрийн гурван наадмыг телевизээр бус, бодитоор үзэхэд ямар байна?

- Бөхчүүд нь их том биетэй юм байна. Хурдан морь, сур харваа, бөхийг илүү ойроос үзэх нь сайхан байна.

- Баярлалаа сайхан наадаарай.

-Баярлалаа.  Монголчууд их сайхан найрсаг, тусархуу хүмүүс байдаг юм байна. Танд болон танай сайтын уншигчдад наадмын мэнд хүргэе.  

 

Херман  Бентлэнд:  Сур харваж үзэхийг их хүссэн


- Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Херман  Бентлэнд гэдэг. Би Голландаас танай наадмыг үзэхээр зорьж ирсэн.  

- Монгол наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Үнэхээр сайхан баяр юм. Надад бөх, сур харваа, хурдан морь нь таалагдсан. Сураас гадна нэг юм харваад байсан тэр юу билээ?

- Шагайн харваа...

- Шагайн харваа бас сонирхолтой юм билээ.

- Эрийн гурван наадмаас аль нь илүү таалагдав?

- Сур харваа нь илүү сэтгэлд ойрхон байсан.  Бас харваж байгааг ойроос харсан сайхан байлаа. Харваачдын малгай нь бүр их таалагдсан.

- Харваж үзсэн үү?

-  Болох байсан юм уу? Уг нь харваж үзэх сонирхол их байсан.

- Сонирхогчдод зориулсан асар байсан...

-  Тийм үү? Тэгвэл одоо очиж харвана аа. Баярлалаа танд

 

Грацилла:  Монголын газар нутаг таалагдсан


- Өөрийгөө танилцуулна уу?

- Грацила Италийн Милан хотоос ирсэн.

-  Хэзээ Монголд ирсэн бэ?

-  Арав хоногийн өмнө ирээд  хөдөө, говийн аймгуудаар явж үзлээ. Монголын газар нутаг нь үнэхээр таалагдсан шүү.

- Наадмын талаарх сэтгэгдэл?

-  Би сая нээлтийг нь үзсэн.  Бөхийг нэг их ойлгоогүй ч сүрлэг юм билээ.  Маргааш, нөгөөдөр харваа, хурдан морийг нь үзнэ.

- Баярлалаа таньд

- Баярлалаа.  Сайхан баярлаарай.

 

Ион Гутсасон: Морь уядаг болохоор хурдан морины уралдаан таалагдлаа

-  Өөрийгөө танилуулна уу?

- Ион Гутсасон гэдэг. Шведээс ирлээ.  

- Наадмыг өмнө нь үзэж байв уу?

- Наадмыг өмнө үзэж байсан.  Гэхдээ зурагтаар.  Яг хажуунаас нь анх удаа  бөхчүүдийг үзсэн.  Их сайхан улс байдаг юм байна .

- Эрийн гурван наадмын аль нь илүү таалагдав?

- Би өөрөө эх орондоо морьтой.  Тийм  болохоор хурдан морины уралдаан нь таалагдсан. Бөхчүүд нь хүнийхээ хувьд таалагдлаа.

 

 

А.Баярмаа

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top