Аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын гарьд цолны болзол хангалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу шөвгийн дөрвөн бөхийн барилдаан эхлээд удаагүй байна. Энэ жилийн бөхийн барилдаан тун шуурхай болж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.
Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяраар найм давж улсын гарьд цолны болзол хангалаа. П.Бүрэнтөгс 1988 онд төрсөн луу жилтэй барилдаад гурван жил болж байгаа.  Тэрээр гурвын даваанд улсын аварга О.Балжиннямыг, дөрвийн даваанд Улсын залуу аварга С.Мөнхбатыг, тавын даваанд Улсын заан М.Өсөхбаярыг, зургаагийн даваанд Улсын начин Э.Энхбатыг, долоогийн даваанд Улсын гарьд М.Баяржавхланг тус тус өвдөг шороодуулсан юм. Монгол бөхийн түүх нэгэн шинэ хуудсаар баяжигдаж үнэхээр  содон сайхан наадам болж байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top