Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн барилдаан эхлээд удаагүй байхад Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын гарьд цолны болзол хангасан. Архангай аймгийн харьяат Улсын заан Д.Рагчаа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатарыг давж улсын гарьд цолны болзол хангалаа. Наадамчин олон 1999 оноос барилдаж эхэлсэн Улсын заан Д.Рагчааг цолоо ахиулахыг хүлээж байсан билээ. Ийнхүү наймын даваанд улсын хоёр шинэ гарьд төрж байна. Үүнийг л Монгол бөхийн гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэх вэ дээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )