Үзүүр түрүүний бөхчүүд барилдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын есийн даваа буюу үзүүр түрүүнд Архангай аймгийн харьяат Улсын заан Д.Рагчаа Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс нар барилдаж эхэллээ.  Энэ жилийн хувьд тавын даваанаас хойш бөхчүүд тун шуурхай барилдаж байгаа. Аймгийн арслан П.Бүрэнтөгс тахимдана, мордоно, суйлна. Улсын заан Д.Рагчаа шуудагны барьц, хутгах, хонгодох мэхэндээ тун сайн.  Рагчаагийн хувьд Улсын баяр наадамдаа долоо дэх удаа шөвгөрөөд байгаа. Энэ хоёрын хэн давсан нь  түрүүлэхийн зэрэгцээ улсын арслан цолны  болзол хангах юм. 
Хоёр бөхийн хэн нь энэ жилийн түрүү бөхөөр шалгарахыг харахад тун цөөхөн хором үлдлээ. 

Г.Энхтуяа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top