Үндэсний их баяр наадамд аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүллээ /НААДМЫН ТОЙМ/

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат "ДЦС-4" ТӨХК-ний бөх  аймгийн арслан П.Бүрэнтөгс  Архангай аймгийн Булган сумын  харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн улсын арслан цолны эзэн боллоо. Өнгөрсөн зууны 20-30-аад оны үед л аймгийн цолтой бөх улсад түрүүлж байсан аж. П.Бүрэнтөгс Аймгийн арслан цолноос шууд улсын арслан цолонд хүрч улс даяар алдартай аварга арслангуудыг ээлж дараалан хаясаар ийнхүү Монгол бөхийн дэвжээнээ нэгэн шинэ хуудсыг  нээлээ. Улсын баяр наадамд "Увс нуур" галын бөхчүүд ийнхүү гурав дахиа түрүүлж байгаа юм. Улсын заан Д.Рагчаагийн хувьд төрийнхөө баяр наадамд 512 бөхөөс найм даван үзүүрлэж улсын гарьд цолны болзлыг хангаж байна. П.Бүрэнтөгс 1988 онд төрсөн луу жилтэй, барилдаад гурван жил болж байгаа. Тэрээр гурвын даваанд улсын аварга О.Балжиннямыг, дөрвийн даваанд Улсын залуу аварга С.Мөнхбатыг, тавын даваанд Улсын заан М.Өсөхбаярыг, зургаагийн даваанд Улсын начин Э.Энхбатыг, долоогийн даваанд Улсын гарьд М.Баяржавхланг, наймын даваанд   Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Гунаажавын Эрхэмбаярыг давж улсын гарьд цолны болзол хангасан юм. Монгол түмний бахархал болсон шинэ үеийн залуу хүчтэн П.Бүрэнтөгс олон жилийн дараах ийнхүү түүхэн амжилтыг эвдлээ.

НААДМЫН ТОЙМ

 1.   Бөх

Шинээр төрсөн начин цолтнууд:

  1. Архангай Эрдэнэмандал, Алдар спорт хороо ЗХ 150-р анги, Стройка групийн бөх аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
    2. Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хороо ДЦС-4, ОЛИМП сургуулийн бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс
    3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Жаргалсайханы Амартүвшин
    4. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Нью Прогресс группийн бөх аймгийн арслан Баатархүүгийн Пүрэвсайхан
    5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Үйзэнтал” компаний бөх аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал нар тав давж начны болзол хангалаа. 

Зургаагийн давааны ам авсан байдал: 

  1. Улсын арслан Х.Мөнхбаатар – аймгийн арслан Ж.Амартүвшин
  2. Улсын арслан Г.Эрхэмбаяр – аймгийн заан Б.Сугаржаргал
  3. Улсын арслан Д.Азжаргал – улсын начин Т.Санчир
  4. Улсын гарьд М.Баяржавхлан – улсын начин Ш.Жаргалсайхан
  5. Улсын заан Д.Рагчаа – аймгийн арслан Р.Пүрэвдагва
  6. Улсын харцага Л.Пүрэвжав – аймгийн арслан Б.Пүрэвсайхан
  7. Улсын харцага Ө.Бат-Орших – Б.Гончигдамба
  8. Улсын начин Э.Энхбат – а.а П.Бүрэнтөгс

Энэ даваанд улсын арслан  4, улсын заан 1, улсын харцага 3, улсын начин 3, аймгийн арслан 4, аймгийн заан 1 нийт 16 бөх барилдсанаас улсын  харцага цолтон хоёр  мэндэлсэн юм. 

Долоогийн даваанд Улсын заан Д.Рагчаа, харцага Ө.Бат-Орших нарыг хэн ч амлалгүй  тунаад байсан билээ.

Тунасан хоёр бөхөөс Улсын заан Д.Рагчаа энэ жилийн бөхийн тааварт нэлээн дээгүүр бичигдэж байсан харцагыг өвдөг шороодуулснаар заан цолоо батлалаа.

Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Улсын гарьд М.Баяржавхлангаар  долоо давж Монгол  улсын заан цолны болзол хангалаа.

Үндэсний их баяр наадмын наймын даваанд Зүүн талын тэргүүн магнайд  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Хадбаатарын .МөнхбаатарУлсын заан Д.Рагчааг амлаж,  баруун талын тэргүүн магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр,   Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс нар тунаж барилдахаар болж аймгийн арслан П.Бүрэнтөгс Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяраар найм давж улсын гарьд цолны болзол ханган, Архангай аймгийн харьяат Улсын заан Д.Рагчаа Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатарыг давж улсын гарьд цолны болзол хангалаа.

­Есийн даваа буюу үзүүр түрүүнд Архангай аймгийн харьяат Улсын заан Д.Рагчаа, Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс нар барилдаж, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр  "ДЦС-4" ТӨХК-ний бөх  аймгийн арслан П.Бүрэнтөгс  Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн улсын арслан цолны эзэн боллоо.  

 2.     Хурдан морины уралдаан

Хязаалан-  Нийт 300 гаруй хүлэг давхиснаас:

  1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд магнай
  2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор
  3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд
  4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул н.Нямлхагвын хээр
  5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Д.Баяргаагын шувуухай хүрэн тус тус хурдалж, наадамчин олны уухайн түрлэгээр мялаалгаснаар Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны салхийг хагалав. 

 Азарга-  236 азарга улсынхаа наадамд хурдалснаас: 

  1. “Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн ембүү халзан
  2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр
  3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд
  4. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга
  5. Сэлэнгэ аймгийн уугуул н.Батсүхийн хээр азарга

Их нас- 405 хурдан ажнай уралдсанаас:

  1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын манлай уяач, “Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь
  2. Ховд аймгийн Дарви сумын уугуул, Баянзүрх дүүргийн Гачуурт дүүргийн Уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы хул морь
  3. Орxон аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн Суман xүрэн морь
  4. Шадар сайд М.Энxболдын xүрэн xалзан морь
  5. Төв аймгийн Баянцогт сумын xарьяат МУ-ын Тод манлай уяач С.Ганxуягийн бор 

Соёолон- 217 хурдан тууртууд уралдлаа: 

  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУяач X.Түмэнбаярын xалтар соёолон. 
  2. Говь-Алтай аймгийн Шарга сумын МУМУяач X.Бат-Эрдэнийн xонгор соёолон. 
  3. Арxайнгай аймгийн Чулуут сумын уяач Т.Бадамжунайн зээрд соёолон. 
  4. Сэлэнгэ аймгийн Орxон сумын уяач С.Ганболдын хонгор соёолон. 
  5. Өмнөговь аймгийн Манлай сумын уяач Ө.Мөнxтайваны xээр соёолон.

Шүдлэн нас- Нийт 250 гаруй хурдан буян уралдсанаас:

  1. Дорнод  аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын  зээрд 
  2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар
  3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар шүдлэн
  4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр шүдлэн 
  5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар

Даага-  Нийт 316 даага уралдав:

  1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Х.Батдэлгэрийн хээр халзан даага
  2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Ц.Ганхүүгийн хонгор халзан даага
  3. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бэлчээрийн Далайн хээр
  4. Ховд аймгийн харьяат Н.Батбаярын халтар даага
  5. Төв аймгийн Баян сумын харьяат Пунцагбалжирын Энхмөнхийн халиун даага тус тус хурдаллаа.

Эрлийз дээд гурван нас:

  1. Архангай аймгийн Их тамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар
  2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан 
  3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр
  4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул  “Зоос” галын уяач Д.Батбаярын бор
  5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр 

Эрлийз морьдын дунд насны ангилал

  1. Говь-Алтай аймгийн харьяат Анандын Атарсайханы зээрд
  2. Х.Бат-Эрдэнийн сартай хээр
  3. Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул
  4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор
  5. Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр 

3.     Сурын харваа

Монгол түмний цэнгэлийн их баяр наадам, дэлхийд ганцхан Монгол наадмын сурын харвааг Ц.Хүдэрчулуун 40 сум тавьсанаас 38 онож Гарамгай мэргэн болж тэргүүллээ. Тэрээр гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун энэ жилийн хамгийн ахмад настай гарамгай мэргэн А.Цэвээний хүү юм. Халх сурын харвааны эмэгтэй харваанд Төв аймгийн "Чингис хааны дэлхийн академ"-ийн харваач Х.Оюунчимэг түрүүлж хошой мэргэн цолны болзол хангалаа.

Харваачид хоёр өдрийн турш хана харваанд 20 сум, хасаа харваанд 20 сум нийт 40 сум тавьсан юм. Хасаа харвааны дунд өргийн сүүлийн дөрвөн сум тавьснаар энэ оны шилдэг 16 харваачийг тодруулсан.

Эрэгтэй

  1. Ц.Хүдэрчулуун /гарамгай мэргэн/
  2. Л.Отгонбаяр /улсын мэргэн/
  3. Н.Өлзийбилэг /спортын мастер/
  4. О.Сүхбаатар /спортын мастер/
  5. С.Өлзийсайхан /спортын мастер/
  6. Ж.Мягмар /спортын дэд мастер/
  7. Ч.Одонгэрэл /спортын мастер/
  8. Э.Сүлдболд /улсын мэргэн/

Эмэгтэй

  1. Х.Оюунчимэг /хошой мэргэн/
  2. Н.Өлзийханд /спортын мастер/
  3. И.Цэцэгмаа /улсын мэргэн/
  4. С.Баярмаа /улсын мэргэн/
  5. Ч.Гандаваа /спортын мастер/
  6. О.Чинзүрх /спортын мастер/
  7. Д.Эрдэнэтуяа /хошой мэргэн/
  8. Д.Оюунханд /улсын мэргэн/

 

Г.Энхтуяа

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top