Наадмын хоёр өдөр хуушуур 1000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Тэгвэл өнөөдөр өдөр Хүй долоон худагт хуушуур ханшаа нэмж 1200-1300 болсон бол Цэнгэлдэх хүрээлэнд 1000 төгрөгөөр зарагдаж байлаа.
Харин наадмын хаалт болсны дараа хуушуурны ханш навс унаж 50 хувийн хямдрал зарлав. Зарим газарт 1000 төгрөгт гурав, гурван хуушуур авбал наадаг шивээс үнэгүй хэмээн хямдрал зарлаж байсан юм.
Энэ нь наадамчин олонд таалагдсан бололтой хуушуур бөөндөж байлаа.
Д.Төгс
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )