“Дээлтэй Монгол” арга хэмжээ өнөөдөр зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр Хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулах аж.
“Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах, хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )