Төөрсөн хүүхдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олны амгалан тайван байдлыг хангахаар цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, уртасгасан цагийн хуваариар ажиллаж буй. Ингэхдээ 2700 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллахын зэрэгцээ мотоцикль болон морин эргүүл хийж байна. Баярын өдрүүдэд Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хүүхэд төөрсөн 10 дуудлага иржээ. Төөрсөн хүүхдүүдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Харин халаасны хулгайн хоёр дуудлага ирсэн бөгөөд хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top