“Дээлтэй монгол” наадам болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Яг одоо Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадам болж байна. Тус наадмыг Үндэсний их баяр наадмын өдрүүдээр зохион байгуулж ирсэн. Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлж хүүхэд, залуучуудад, нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлдэгт “Дээлтэй монгол” наадмын онцлог оршдог. Тус наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 100 хүний оролцож байсан “Дээлтэй монгол” жилээс жилд хүрээгээ тэлсээр энэ жил 10000  орчим хүн оролцож байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нээлтийн үеэр мэдэгдлээ.  
Уламжлал ёсоор иргэд, дүүрэг, загварын салон, урлаг соёлын байгууллагаараа нэгдэн үндэсний хувцсаараа гоёж иржээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top