Үндэсний баяр наадмын дараах бага наадам гэж хэлж болох “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоороо өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь Монголчуудын оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэх мэт. Дээлтэй монголд наадамд оролцохоор иргэд, албан байгууллага хамт олноороо бэлтгэж ирсэн бөгөөд ийнхүү 10000 хүн Монгол үндэсний хувцастай баярын жагсаалд оролцлоо.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )