Өнөөдөр Цохивор хөгжмийн шоу болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Бөмбөрийн хэмнэлд дуртай залуус анхаарлаа нааш хандуулаарай. Учир нь Парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон Үндэсний их баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 13-нд цохивор хөгжмийн шоу тоглолтыг хийх гэж байгаа юм. Мэдээж бөмбөрийн хэмнэл та бүхнийг зүрхийг догдлуулж, сэтгэлийг чинь тэнгэрт хөөргөж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүчирхэг бөмбөрийн хэмнэлийг морин хуурын дөрвөл, beatbox-той хослуулан таны өмнө нь сонсоогүй хэмнэлийг мэдрүүлэх гэнэ. Мэдээж “Харанга”-ын Пүүжээ, “Бөртэ” хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөг гээд шилдэг бөмбөрчид энэ өдөр Паркт цуглахыг сануулъя.

Цохивор хөгжмийн нүргээнд хамтдаа доргицгооё.

Эх сурвалж: www.mypark.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top