Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр болон ургац хураалт явц, буудайн хадгалалт, борлуулалтын байдлын талаарх сайдын илтгэлийг сонсов.
УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Төрөөс төмөр замын асуудалд анхаарал хандуулах, “Монгол мал” хөтөлбөрийг боловсронгуй болгох, хөдөө аж ахуйн салбарт голлон анхаарах, эрчимтэй хөгжүүлэх, Үндэсний аюулгүй байдлын цогц бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулъя” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Экспортын бүтээгдэхүүнийг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлэх, барилгын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх, банкны зээлийн хүүг бууруулна гэж мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Энэ бол шинэчлэлийн ажил биш. Шинэчлэлийн Засгийн газар гэж байгаа ч энэ нь шинэ ажил биш юм” гэж байлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, намуудын хариуцлыг дээшлүүлэх асуудал дээр анхаарах ёстой” гэсэн юм. Дээрх саналуудыг Засгийн газрын ойрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй гэж үзэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд саналаа хүргүүлэхээр болсон юм.
Үүний дараа ургац хураалтын явц, буудайн хадгалалт, борлуулалтын байдлын талаарх сайдын мэдээллийг сонссон юм. Сайдын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )