1990-2012 онд Япон улсын 530 гаруй компанийн 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд бүртгэгджээ. Энэ нь манай улсад бүртгэгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1.6 хувийг эзэлж байгаа бөгөөд Япон улс хөрөнгө оруулагчдын жагсаалтын 11-т бичигдэж байгааг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлж байлаа. Монгол, Япон хоёр улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хөгжлийн боломж, чадавхийн талаар мэдээлэл, санал солилцох механизм болж төлөвшиж буй уулзалт эдүгээ 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар өөрийн орны байгалийн баялгийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангах зорилттой ажиллаж байна.Эдийн засгийн бүх салбарт ялангуяа Геологи Уул Уурхайн салбарт Монгол орны үнэ цэнэтэй эрдэс баялгийн түүхий эд, Японы санхүү- эдийн засгийн чадавхи, байгальд ээлтэй техник-технологийн дэвшил нь цоож түлхүүр лугаа адил шүтэлцээтэй болохын хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлд гаргах боломжийг бүрдүүлнэ хэмээн итгэж байдгийг тэмдэглэхийг хүсч байгаагаа тэрээр хэлж байсан. Энэ үүднээс эдийн засгийн харилцааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлж идэвхжүүлэх зорилго бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг Япон Улсын Засгийн газартай ойрын үед байгуулахаар ажиллаж байгаа аж.
Өнгөрөгч оны тавдугаар сард баталсан “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуульд гадаадын хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур буйгаа нэг бус удаа илэрхийлсээр ирсэн. Харин Засгийн газар саяхан уг хуульд өөрчлөлт оруулах саналыг оруулж, УИХ батлаад байгаа. Энэ хуульд орсон өөрчлөлтийн гол агуулга нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо нь 49 хувиас дээш гадны аж ахуйн нэгжид хамаарахаар болсон явдал юм. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээний 100 тэрбум төгрөгийн босгыг арилгасан гэдгийг ч онцолж байлаа.
Цаашид Монголын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллах гэнэ. Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, экспортыг төрөлжүүлэх, түүхий эдийн экспортоос, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зонхилох экспортод шилжих, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ингэснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэж байна.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд гадаадын харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, даяаршиж буй ертөнцөд эдийн засаг, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхиа дээшлүүлэх нээлттэй бодлогыг баримталж ирсний дүнд эдийн засгийн зарим нэг тодорхой үр дүнд хүрснийг хэллээ.
2012 онд эдийн засгийн өсөлт 12.2 хувь гарав. 2013 онд урьдчилсан байдлаар 15.5 хувь хүрэх төлөвтэй байна.
Монгол Улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийдэг бөгөөд 2012 онд худалдааны эргэлт 10.3 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. Харин Японы хөрөнгө оруулалтын дийлэнх хувь буюу 48% нь худалдаа, нийтийн хоол, 18% нь хөнгөн үйлдвэр, 6% мэдээлэл, холбооны технологи, 7.3% нь банк санхүүгийн салбарт ногдож байна. Харин геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 2.7%, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 1.1% ногдож байгаа аж. Монгол улсын Засгийн газар Хөдөө аж ахуйн ,уул уурхай, үйлчилгээний болон тээвэр ложистикийн салбарыг тэргүүлэх зэрэглэлийн салбараар заралсан. Энэ 3 салбарын 2 нь экспортын салбар. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийн нэр төрөл, нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн Оюу толгойн зэс, алтны орд, Таван толгойн нүүрсний ордоос гадна бусад ордуудын баялгийг ашиглахад оролцох гадаадын уул уурхайн компаниудын сонирхол өндөр хэвээр байна.
Гэхдээ зөвхөн уул уурхайн салбарыг шүтэж, бусад салбарыг орхигдуулах нь өрөөсгөл тул түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын нэр төрлийг олшруулах, олон худалдан авагчтай зах зээлтэй болох, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг манай засгийн газар баримталж байгаа гэдгийг ч хэлэв.
Мөн манай улс уул уурхай, хөдөө аж ахуй, салбараас гадна байгаль орчин, аялал жуулчлал болон мэдээлэл, харилцаа холбооны салбарт дэвшилтэт, өндөр технологи бүхий улс орнуудын техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтарч ажиллах зорилт тавьж байгаа бөгөөд энэ чиглэлд Японтой хамтарч ажиллах, техникийн болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авах сонирхолтой байгаа талаар ч онцлоод авлаа.
Тэгэхээр ерэн оноос хойш ихээхэн хэмжээний дэм тус авсан Наран улсаас дахиад л тусламж авах хүсэлтэй байгаагаа манайхан ингээд ил тод хэлж байна. Мэдээж нөгөө талын зүгээс зөндөө тусыг үзүүлж ирсэн. Өдгөө манайд уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахыг хүсч байгаа. Харин манайх тийм ч нааштай бус хандлагыг нэг хэсэг гаргаад байсан. Гэхдээ одоо бол арай өөр байх болов уу. Ерөнхийдөө Шинзо Абегийн айлчлал багагүй тохиролцоог дагуулсан гэх мэдээлэл бий..
Сэтгэгдэл ( 4 )
Энэ орос маягаар Абе гэж бичихээ больмоор юмаа. АБЭ шүүдээ.
сонирхолтой
arvan dollor haraad algaa tosdog zasguudaa he he. Tsal buural samuuraid tseteseg shig ohid mini nasiig yaaj l barah boldoo he he
arvan dollor haraad algaa tosdog zasguudaa he he. Tsal buural samuuraid tseteseg shig ohid mini nasiig yaaj l barah boldoo he he