Дорнод аймагт дахин малын шүлхий өвчин гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өөрөөр хэлбэл Бурхантад гарсан шүлхий өвчний эцсийн хариу гарч шүлхий гэдэг нь батлагдсан байна. Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж тухайн бүсэд хорио цээрийн дэглэмийг чангатгахаар болжээ. Харин Дорнод аймгийн Халхгол суманд 2010 оны дөрөвдүгээр сард шүлхийн шинж тэмдэг илэрч байсан удаатай. Энэ үед Засгийн газрын нөөц санд вакцин байсан бол манай улс их хэмжээний эдийн засгийн хор хохирол амсахгүй байж болох байсан гэдэг. Учир нь тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоосон ч агаар дуслын замаар халдварладаг өвчнийг хазаарлах вакцин байгаагүй учир шүлхий хяналтаас гарсан юм. Үүнээс болж Дорнод аймгийн Матад сумаас зэргэлдээх Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дамжиж, улмаар тус аймгийн 10 суманд тархаснаар богинохон хугацаанд тус аймаг хамгийн их хохирол амссан юм. Гэвч Дорнод аймагт дахин малын шүлхий өвчин тархсан нь асуудал дагууллаа. 

Шүлхийн тухай

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног.

Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж, үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг, олон улсыг хамран энзоот, эпизооти, панзооти гэсэн 3 хэлбэрээр гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм.

Шүлхийн вирус нь маш өчүүхэн хэмжээтэй 27 наномер, бүтцийн хувьд зөвхөн рибонуклейний хүчил 32%, уурган бүрхүүл 68% байдгийг 1968 онд Бахрах тогтоожээ. Шүлхийн вирус дан мушгиа РНК агуулсан байх тул маш их хувьсамтгай бөгөөд хэвшлүүд нь нийт 60 гаруй хувилбар, үүний дотроос О хэвшил нь 15 хувилбартай байдаг.

Шүлхий өвчинтэй тэмцэх үндсэн арга

Хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүх малаа устгаж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд 3 сарын дараа “эрүүл” гэсэн статусаа сэргээнэ.

1. Хорио цээр тогтоон, халдвар авсан өвчлөмтгий бүх малыг устгаж, сэжигтэй малыг вакцинжуулан халдварын тархалтыг хязгаарласны дараа, вакцин тарьсан бүх малаа нядалж хэрэгцээлээд эрүүл малд шинжилгээ хийж урвалаар эерэг бие илрээгүй тохиолдолд 3 сарын дараа шүлхий өвчингүй статусаа сэргээнэ.

2. Хорио цээр тогтоон, халдвар гарсан сүргээс өвчний ил шинж тэмдэг үзүүлсэн малыг ялган устгаж, уг сүрэгт байгаа мал болон ойролцоох сүргүүдийг вакциндана.

Бэлчээрийн мал аж ахуйтай, амьд малын экспорт төдийлөн их бус, эдийн засгийн чадавх буурай, зэрлэг амьтдын дунд шүлхий өвчний байгалийн голомттой, шүлхийн халдвар орох эрсдэл өндөртэй манай орны хувьд гуравдугаар аргыг хэрэглэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boooo(202.21.116.2) 2013 оны 09 сарын 26

Ene bol bioterrorizm baih magadlaltai shuu. Tagnuul, hyanaltiinahn anhaaraarai. Orosiin vaccine zardag suljeenii ajil baij magadgui l baih shuu

0  |  0
Top