Эдүгээ дэлхий дахинд цөмийн эрчим хүчний 441 реактор үйл ажиллагаа явуулж байна. Байгалийн гамшгийн улмаас Япон дахь атомын цахилгаан станц /АЦС/-ын хямралын эргэн тойронд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан манай гаригийн хамгийн том, хүчирхэг 10 АЦС-ын сонирхуулья.
1. Японы Фукушима I ба Фукушима II
8814 МВт-ын хүчин чадалтай. Хэдийгээр Фукушима II станц нь Фукушима I –ээс 11 км-ийн зайтай оршдог ч өнөөг хүртэл хоёул дэлхийн халуун цэгт тооцогдсоор байна. 2011 оны байдлаар эрчим хүчний зургаан блок нь 4,7 ГВт-ын хүчин чадлаараа Фукушима I –ийг дэлхийн томоохон 25 АЦС-ын тоонд багтаасан юм. Фукушима I бол Токиогийн эрчим хүчний компани /ТЕРСО/-ийн барьж ашиглалтад оруулсан анхны АЦС аж. Станцын дөрвөн реактор газар хөдлөлт, түүнээс үүдсэн цунамид ноцтой өртсөнөөс гурвынх нь үйл ажиллагаа саарахад хүрээд байна.
2. Японы Касивазки-Карива
Бүрэн хүчин чадал нь 7965 МВт. Нийгата мужид оршдог станцын цөмийн таван ВWR реакторыг ашиглавал 8212 МВт-ын хүчин чадал бүхий эрчим хүч гаргах боломжтой аж.
3. Украины Запорожская
6000 МВт-ын бүрэн хүчин чадалтай АЦС улсдаа төдийгүй европт томоохонд тооцогддог.Станцыг барих шийдвэр 1977 онд гарчээ. Өнөөдрийн байдлаар Запорожская АЦС орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан станц болж, хоёр реакторын тусламжтайгаар улсынхаа эрчим хүчний хэрэгцээг хангаж байна. Сүүлийн жилүүдэд энэ станц Украйны АЦС-ууд үйлдвэрлэдэг нийт эрчим хүчний 50 хувийг нийлүүлэх болжээ.
4. Өмнөд Солонгосын Ионван
Бүрин хүчин чадал нь 5875 МВт. Тус улсын өмнөд зүгт байралдаг энэ станцын реактор хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт үнэлэгдэх хэмжээнд хүрээд байна. Ионван АЦС-ынхан реактор 1986 онд ашиглалтад оржээ.
5. Францын Норд дахь Гравелине
5460 МВт-ын бүрэн хүчин чадал бүхий станц станц улсдаа хамгийн томд зүй ёсоор ордог. Станцын хөргөлтийн зургаан реакторын усыг Хойд тэнгисээс нийлүүлдэг аж.
6. Францын Дээд Норманд дахь Палюэл
Францын хойд эрэг дагуух бяцхан тосгонд эл аварга станц байралдаг гэхэд нэг л итгэмгүй. Гэсэн хэдий ч уг станц хүчин чадал, хэмжээний хувьд дэлхийд гайхагдах түвшинд хүрчээ. Мэдээж тосгоны хүн амын ихэнх нь станцад ажилладаг. Бүрэн хүчин чадал нь 5320МВт.
7. Францын Лотаринг дахь Каттном
Франц Улс 50 реактортай бөгөөд цөмийн эрчим хүчний салбарт хийгдсэн өргөн судалгаа, туршлагаараа алдартай. Тус улсын зүүн хойд зүгт оршдог станц нэр нэгт хамтралаас талбайн хэмжээгээр бага зэрэг том. Станц тус бүр нь 1300 МВт-ын хүчин чадалтай дөрвөн реактороос бүрддэг ба Европ дахь цөмийн том байгууламжуудын нэг 5200 МВт-ын хүчин чадалтай.
8. Канадын Онтарио дахь Брюс
Бүрэн хүчин чадал нь 4693 МВт бөгөөд Хойд Америкт үйл ажиллагаагаа явуудаг цөмийн хамгийн том байгууламж. Гурон нуурын эргийн ойролцоох нам гүм газар орших станц найман цөмийн реактортай. Одоогийн байдлаар эдгээрийн зургаа нь байнгын ажиллагаатай байна.
9. Японы Фукуи Охи
Хүчин чадал нь 4494 МВТ. Фукуид байралдаг энэ станц дөрвөн реактороос бүрддэг. Үүний хоёр реактор 1180 МВт-ын хүчин чадалтай. Станцыг Kansai Electric Power Company/КЕРСО/ компани удирддага байна.
10. АНУ-ын Аризона дахь Уинтерсберг
Пало-Вердед оршдог уг станц нь Америкийн нутаг дэвсгэр дэх цөмийн эрчим хүчний хамгийн том байгууламж юм. Бүрэн хүчин чадал нь 3942 МВт эл АСЦ 16кв.км талбайд байралдаг. Дунджаар АСЦ 3.2 ГВт цахилгаан үйлдвэрлэдэг бөгөөд Аризона, Өмнөд Көлифорни мужид аж төрдөг дөрвөн сая хүний эрчим хүчний хэрэглээг хангадаг аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )