Автозамтай холбоотой шүүмжлэл, гомдол тасардаггүй гэхэд болно. Чанаргүй зам тавилаа, жил бололгүй эвдэрлээ л гэдэг. Асуудал юунд байна гэдгийг нягтлахаасаа илүү бид замын компаниудыг ихэвчлэн буруутгадаг. Тэгвэл нэг талдаа хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйн зовлон байдаг бол нөгөөтэйгүүр замын суурийг нь үндсээр нь шинэчлэхгүй бол нийслэлийг аалзны тор шиг хэрсэн олон замуудын доод “давхар”-т хөрсний нүүдэл хэдийнэ эхэлчихсэн, өвөлдөө нуур намагтай хэсэг нь хага хөлдөн товойж, зундаа доош суулт өгч замаа эвддэг аж. Тиймээс өнгөн хэсгийг нь мянга сайхан янзалж тордоод нэмэргүйг мэргэжлийн хүн хэлж байна. Түүнчлэн автозамын төсөв бага, боловсон хүчин дутмаг, ирээдүйгээ харсан оновчтой зөв төлөвлөлт судалгаа байдаггүй гэхчилэн тус салбарт тулгамдсан олон асуудал бий. Энэ талаар Автозамчдын эрх ашгийг хамгаалах холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Мадимос групп”-ын ерөнхий захирал Б.Баянмөнхтэй уулзаж ярилцлаа.
-Авто замчдын эрх ашгийг хамгаалах холбоо хэзээ байгуулагдсан бэ. Монголын авто замчдын холбооноос тусдаа байгууллага уу?
-Манай холбоо нь автозамчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, авто замын салбарын хөгжлийг дэмжих, мэргэжлийн сургалт, судалгаа явуулах зорилгоор 2012 онд байгуулагдсан.
-Таны хувьд авто замчдын эрх ашиг яагаад хөндөгдөөд байна вэ?
Яагаад автозамчдын эрх ашиг хөндөгдөөд байна вэ гэхээр 1990 оны зах зээлийн шуурганаар замын мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг асуудал ерөнхийдөө орхигдсон гэхэд болно. Авто замын салбарт цөөхөн хэдэн мэргэжлийн инженерүүд ажиллаж байна. Тэд хаанаа ч хүрэлцдэггүй. Гүйцэтгэгч компаниудын хувьд замын мэргэжилтэй техникийн болон туслах ажилчдын хүрэлцээ дутмаг учраасхөдөө орон нутгаас мэргэжилгүй залуучуудыг авч ажиллуулж зааж сургадаг. Мөнавто замын норм дүрэм шинэчлэгдэдгүй, үнэлгээ бага, шинээр хийгдэж байгаа замын ажлуудын төсөв бага байгаатай холбоотой юм. Замын ажил нь ердөө зуны хэдхэн сард хийгддэг хугацаанд шахагддаг нарийн ажил байдаг. Үндсэндээ жилийн талд нь ажил хийгээд үлдсэн талд нь сул зогсодог гэсэн үг. Замын компаниуд байгаа хэдэн мэргэжлийн инженер ажилчидаа авч үлдэхийн тулд сул зогсолтийн үед нь байнгийн цалинтай байлгадаг. Төсөв багатай ажил хийдэг гүйцэтгэгч компаниудын хувьд энэ маш их хүндрэлтэй асуудал.Улаанбаатар хотын хувьд авто зам тавихаараахуучин эвдэрхий асфальтыг нь засварлаад, дээрээс нь хучилт хийдэг. Төсөв нь дэндүү бага учраас бүрэн шинэчлэх боломж байдаггүй. Гэтэл доод эвдрэлүүдээ дагаад зам нь эвдэрч эхэлдэг. Улаанбаатар хотод зам шинэчилнэ гэхээр зүгээр л их засварын ажил хийдэг. Манайхан тэрийгээ шинэчлэлт хийж байна гэж яриад байгаа юм.Үүнтэй холбоотой нэг жишээ дурдъя л даа.2009 онд Баянбүрдийн тойргоос Зуун айлын уулзвар хүртэлх замыг зассан. Доод талын хуучин асфальтыг нь хуулж аваад, замын суурийг нь сольж шинэчилж тавих ёстой байтал төсөв нь бага учраас тэгж чадаагүй. Хашлагыг нь солиод хоёр үе шаттай хучилт хийсэн. Гэтэл тэр зам өвөл нь эвдэрсэн. Зам эвдэрхээр хэвлэл мэдээллийхэн болон иргэд замчдыг л шүүмжилдэг, “Шинээр зам тавьж, өчнөөн төсөв хөрөнгө зарцуулж хийчихээд удалгүй эвдэрлээ” гэсэн байдлаар ханддаг. Эвдрэлгүй яах юм. Доод суурь нь эвдэрхий юм чинь.Энэ нь замчдыг чанаргүй муу зам тавидаг гэсэн муу нэрийг зүүхэд хүргэдэг юм. Энэ мэтчилэн авто замчдын эрх ашиг нь хөндөгдсөн олон асуудлууд гарч байгаа. Төсвийг нь хангалттай сайн тавиадөгвөлманай үндэсний компаниуд маш сайн чанартай авто замын ажлыг хийж гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байдаг.
-Таны хэлснээр үндсээр нь шинэчилж яагаад болдоггүй юм бэ. Сууриар нь шинэчлэхгүй бол болохгүй гэдэг саналаа тэд хэлдэг байлгүй дээ?
-Гүйцэтгэгч компаниудын хувьд үг хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тендерт орж, ажил авдаг учраас их юм дуугараад байвал ажил өгөхгүй болох магадлал бий шүү дээ. Үүнээс гадна бид Монголынхоо авто замын технологийг шинэчлэхгүй бол үнэхээр болохоо байсан. Яагаад гэвэл улсын чанартай авто замд асфальтны болон зорчих хэсгийн өргөнийг долоон метрээрзам тавьж байгаа. Энэ нь хоёр машин зөрөхөд дэндүү нарийхан. Ялангуяа ачааны болон том оврын хоёр автомашин зөрөхөдмаш хүндрэлтэй. Тэгээд осол аваар их гардаг. Бид одоо хэр нь 1970-1980 оны Оросын технологийг мөрдөж байна. Өндөр хөгжилтэй оронд автозамыг маш хурдан, маш бага зардлаар тавьдаг технологиуд гарчихсан. Жишээ нь: газрын өөрийнх нь хөрсийг хуулаад тэрийгээ шингэн бэхжүүлэгчтэй холиод буцаагаад дэвсдэг. Тэгээд далангаа тавиад явдаг. 20 км замын даланг 20 өдөрт тавих жишээний. Тэгэхээр хуучнаасаа салж, өндөр хөгжилтэй орнуудын технологуудыг Монголд нутагшуулахасуудал руу зайлшгүй шилжихээс өөр аргагүй болчихоод байна л даа.
-Таны бодлоор энэ асуудлыг шийдвэрлэх яамар арга зам байгаа вэ?
-Ер нь бол Монгол Улсын авто замын хөгжил маш буурай байна. Сүүлийн үед төр засгаас нэлээн төсөв тавьж өгч, зам сайжирч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ болоогүй байна. Яагаад гэхээр авто замын эвдрэл, авто замын шинэчлэлийг нааштай амар аргаар шийдэх нэг аргабайгаа. Тэр нь авто зам ашигласны татвар авах юм.Тээврийн хэрэгсэл эзэмшигчид одоо зөвхөн тээврийн хэрэгслийн албан татвар гэж төлдөг. Тэр бол зөвхөн авто машин ашиглаж байгаагийнхаа албан татварыг улсад төлж байгаа хэрэг. Энэ татварын тодорхой хэсгийг л автозамынзасвар арчлалт руу оруулдаг. Гэхдээ тэр нь маш бага хэмжээнийх. Тэгэхээр ерөөсөө л авто зам ашигласны төлбөр гэдгийг тээврийн хэрэгслийн үзлэг тооллогын үеджилд нэг удаа хурааж авдаг болъё. Замын эвдрэлд маш ихээр нөлөөлдөг хүнд даацын автомашинаас жилдээ нэлээд ихтатвар авч,ажил гэр хоёрынхоо хооронд унадаг суудлын автомашинэзэмшигчидээс арай бага татвах хураадаг байхаар. Харин такси болон нийтийн тээврийн хэрэгслүүд ньбусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад замыг илүү их ашигладагучир илүү татвар төлж таараа. Ингээд татвар аваад эхлэхээр нөгөө нийслэл болон орон нутгийн замын сан, улсын замын сан маань өөрөөаяндаа босоод ирнэ. Зам үндсэндээ эргэлтийн хөрөнгөтэй болчихож байгаа юм. Бид тэр мөнгөөрөө авто замынтөлөвлөлтийнхөө дагуу замаа шинэчлээд явна. Энэ нь замын санд нэлээд олон тэрбум төгрөгний хөрөнгө төвлөрч, улсын төсөвт үзүүлэх дарамтыг тодорхой хэмжээгээр багасгах ач холбогдолтой юм. Автозам ашигласны төлбөрийг бий болгохгүй бол дэлхий дээр манайх шиг автозамаа үнэгүй хэрэглэдэг улс байхгүй. Манай зам үнэхээр үнэгүйдэж байна. Авто зам ашигласныхаа татварыг төлөөд эхлэхээр авто машин эзэмшигчид маань замаа хайрладаг болох нь гарцаагүй.
-Хүмүүс шүүмжилдэг л дээ. Замын компаниуд баахан мөнгө “идээд” чанаргүй зам тавилаа гэж. Үндэслэлгүй тооцоо хийж, бага мөнгө төсөвлөснөөс болж байна уу, эсвэл мөнгийг нь компаниуд идчихээд байна уу. Аль эсвэл таны хэлдэг шиг зөвхөн шинэчлэл биш, их засвар хийснээс болоод байна уу?
-Ер нь бол их засварын ажил учраас ингээд байгаа юм. Автозамыг шинэчилье гэвэл би түрүүн хэлсэн шүү дээ, хуучин суурийг нь хуулах ёстой. Жишээ нь Зуун айлын зам дороо тэр чигээрээ намаг шүү дээ. Үүнийг бид хөрсийг нь доош нь бараг нэг метр хэртэй ухаад эрүүл хайрга хийж нягтруулаад, шинээр тавьбал хагарахгүй. Одоо бол асфальтны доор аль дээр үед тавьсан суурь бий. Тэр нь бараг доод хөрстэйгээ холилдоод намаг болчихсон. Хөлдөхөөр овойж босож ирээд, асфальтнууд нь хагардаг. Хавар газар гэсэхээр овойсон нь буцаад доошоо оронгуут асфальт цөмөрчэвдэрдэг. Энэ замуудыг суурийг нь бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй байгаа юм.
-Авто зам эвдрээд байгаагийн гол шалтгаан нь юу гэж үзэж байна?
-Улсын болон орон нутгийн чанартай авто замаар хүнд даацийн ачааны авто машин зорчиж байгаа нь зам эвдрэх гол шалтгаан болж байгаа юм. Хавар намрын улиралд газар хөлдөх болон гэсэх үеэр замын хийц хэсэг эвдэрэхээр эмзэг болдог. Хавар 3-р сарын 15-наас 5-р сарын 15 хүртэл, намрын улиралд 10-р сарын 15-наас 11-р сарын 15 –ны хооронд хүнд даацын ачааны авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж байх хэрэгтэй. Одоо манайд хийгдэж байгаа болон өмнө нь тавигдсан авто зам дээр 2 тэнхлэгтэй бол бүх жин нь 18 тонн, 3 тэнхлэгтэй бол 24 тонн, 4 тэнхлэгтэй бол 32 тонн, 5 тэнхлэгтэй бол 38 тонн, 6 тэнхлэгтэй бол 44 тонноос хэтрэхгүй хүнд даацийн ачааны авто машин зорчих ёстой заалт байдаг. БНХАУ-д үйлдвэрлэсэн Хово, Норд Бенз зэрэг самосвалууд 3 тэнхлэгтэй боловч ачсан ачаатайгаа нийлээд 54 тонн жинтэй явж байгаа. Ингэхлээр чинь зам эвдрэлгүй яах вэ. Ялангуяа Дорноговь, Өмнөговь аймгийн чиглэлд явдаг 6 тэнхлэгтэй мөртлөө ачсан ачаатайгаа нийлээд 100 гаруй тонн вагон шиг урт юмнууд явж л байдаг. Бид бүгд замаа хамгаалах хэрэгтэй шүү дээ.
-Энэ жил зургаан аймгийн нийслэлтэй холбох автозамын ажлууд нэлээд эрчимтэй явсан. Ерөнхий сайд зам барилгын компаниуд ажлаа чанаргүй хийдэг, эсвэл нэг компани дааж давшгүй ачаа авчихаад түүндээ түүртээд ажил хойш татаад байна гэж шүүмжилж, ажлыг нь компаниудад хувааж өгсөн шүү дээ. Энэ хэр оновчтой вэ. Та юу гэж бодож байна.
-Шинэчлэлийн Засгийн газар их зөв бодлого явуулсан. Манай Зам тээврийн яам Засгийн газарт зөв бодлого танилцуулсан. Урд өмнөх замын ажлуудыг 100-200 км-ээр нь шууд ганцхан Хятадын компанид өгдөг байлаа. Жишээ нь энэ жил ашиглалтад өгч байгаа Мандалговь-Даланзадгад чиглэлийн 160 км замыг ганцхан Хятад компанид өгсөн. Гэтэл цаана нь үндэсний хэдэн замын компаниуд нь ажилгүй зогсож байдаг.Засгийн газрын шийдвэрээр энэ жил харин олон компанийг ажилтай болголоо. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн96 км авто замын ажлыг дөрөв хувааж, Мөрөн-Тариалан чиглэлийн 86 км авто замын ажлыг гурав хувааж, Мандалговь-Даланзадгад чиглэлийн50 км авто замыг хоёр хувааж нийтдээ үндэсний есөн замын компанид хувааж өгсөн. Чадах чадахаар нь ажлыг нь хуваагаад өгчихөөр компаниуд түүнийхээ төлөө зүтгэж байна. Миний бодлоор энэ жил уг замууд дээр компаниуд маш сайн ажилласан. Би саяхан Хөвсгөл яваад замаараа тэр гурван компанийн ажлыг бууж харсан. Зарим нь айхавтар хүнд нөхцөлд ажил хийж. Маш их ухмал ухсан, уул даваа сэтэлсэн байна лээ. Дийлдэхгүй том том чулуунууд гарч ирж, түүн дээр жаахан ажил гацсан байсан. Тэрийгээ тэр дор нь тэслээд явъя гэхээр төсөв хөрөнгө нь хүрэлцдэггүй аюул бий. Тийм болохоор том чулуугаа эксковатороор тал талаас нь ухаж зайлуулаад цаг их алдсан байх. Газар орных нь нөхцөл хүнд учраас ажил нь жаахан оройтсон. Гэхдээ ирэх жил наадам гэхэд хучаад дуусчихаар харагдаж байна лээ.
-Та түрүүн хөдөө ороннутагт мэргэжилтэй ажилтан олдохгүй, хөдөөгийн залуусыг татаж оролцуулдаг гэж ярьсан. Байдал ер нь ямархуу байна вэ?
-Засгийн газраас орон нутагт замын ажил хийж байгаа компаниудыг тухайн орон нутгаасаа ажиллах хүч ав гэдэг үүрэг өгсөн. Замын компаниуд түүнийг нь бүрэн дэмжиж байгаа. Гэтэл манай зарим залуучууд ажил хийхдээ нэлээд хойрго ханддаг. Гэрлүүгээ гүйгээд алга болчихдог, архи дарс уудаг. Замын компаниудад ажиллаж байгаа туслах ажилтан л сарын нэг саяорчим төгрөгийн цалин авдаг. Тэгэхэд л ажил хийхгүй, архи уугаад алга болоод байгаа юм даа. Манай залууст ажил хийж, амьдрал ахуйгаа авч явъя гэсэн бодол үнэхээр дутмаг байна. Үүнийг бүр онцгойлж хэлмээр байна.
-Замын түгжрэл нийслэлд толгойны өвчин болсон. Үүнийг автозам муу байгаатай холбон тайлбарлах хүн байдаг?
-Улаанбаатар хотын замын түгжрэл гэж тулгамдсан асуудал байна. Үүнийг хэн ч яаж ч чаддаггүй, тулга тойрсон арга хэмжээ аваад л яваад байгаа. Гэтэл 650 мянган автомашинтай тэр жижигхэн Хонг Конг арал ямар нэгэн түгжрэлийн асуудалгүй яваад л байдаг. Улаанбаатар хотод ердөө 160 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа шүү дээ. Аливаа улс орны нийслэлд замын хөдөлгөөнийг судалж байдаг тусгай институт байдаг. Манайд тийм байгууллага алга. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хажууд Улаанбаатар хотын авто замын төлөвлөлтийг судалдаг, төлөвлөдөг тусгай институт байгуулах хэрэгтэй. Одоо бол зүгээр л хар ухаанаар удирдаад байдаг. Нийслэлийн зам жижиг, өдрөөс өдөрт автомашины тоо нэмэгдэж байгаа, Улаанбаатар хотын замын хөдөлгөөн нэг л өдөр бүр таг зогсох вий гэж бодоод байгаа юм. Үүнээс гадна хотын нэг гол зорилго бий л дээ.Улаанбаатар хотын төлөвлөлтөд ч байгаа, дагуул хотууд бий болгох асуудал.Тэр дагуул хотуудыг Багахангай, Багануур, Био, Шувуун фабрик, Өлзийт хороололд бариад эхлэхээр хурдны зам тавьж таарна. Хоёрт, Улаанбаатар хот Бага тойруу, Их тойруу гэсэн хоёр тойруутай. Үүн дээр гурав, дөрөв дэх том кольцог нэмж өгмөөр байгаа юм. Нийслэлийн авто замын газарт тийм төлөвлөлт бий, зураг нь хүртэл хийгдчихсэн байгаа.
-Хүмүүсийн дунд онигоо ч гэх юм уу нэг яриа байдаг шүү дээ. Зам тавихдаа хятадууд зузаанаас нь, монголчууд өргөнөөс нь иддэг гэж. Одоо тийм биш болсон уу?
-Төсвийн хөрөнгөөр хийж байгаа замын ажлаас мөнгө “иднэ” гэсэн ойлголт хэзээ ч байдаггүй. Яагаад гэхээр төсвийн хөрөнгөөр хийж байгаа учраас хяналтын байгууллага олон. Зам тээврийн яамны инженер мэргэжилтэнгүүд, мэргэжлийн хяналтынхан мөн яамны нэрийн өмнөөс хяналт хийх эрхтэйзөвлөх компаниуд хяналттавьдаг. Мөн ард түмэн гэдэг мундаг хяналт байна. Өргөн, нарийнаас нь иддэг асуудал байхгүй. Одоо чинь юм хөгжсөн. Замын зузаан нимгэнийг асфальтаа тавьчихсан хойно нь тодорхойлоод гаргаад ирдэг тоног төхөөрөмж хүртэл гарсан. Ялангуяа Улаанбаатарт замын ажил хийж байгаа компаниуд юун идэхтэй манатай. Тэр олон хүний нүд харж байхад. Тэр дунд замын мэргэжлийн хүн ч байгаа.
-Өнгөрсөн баасан гаригт автозамчдын IIIих хурал болж, ерөнхийлөгчөө сонгосон гэж дуулсан?
-Автозамчдын гуравдугаар их хурлаар тэргүүнээ сонгон шалгаруулсан.Монголын автозамчдын холбооны тэргүүн гэдэг нэрийгсольж,ерөнхийлөгч байхаар их хурлаараа батлаад ерөнхийлөгчөө сонгосон. Өмнө нь холбооны тэргүүн байсан залуу улиран сонгогдсон. Миний бодлоор зөв сонголт болсон гэж үзэж байгаа. Залуу хүн, бас мэргэжлийн хүн автозамын салбартилүү ихийг хийж бүтээнэ гэж бодож байна.
-Ажлаа хийлгүй орхидог, чанаргүй зам тавьдаг компаниудад Монголын Авто Замчдын холбооны зүгээс хариуцлага тооцох эрх зүйн үндэс байдаг юм болов уу?
-Монголын автозамчдын холбоо энэ жилээс ажлаа чанаргүй гүйцэтгэдэг, дутуу хаяж явдаг компаниудад хариуцлага тооцохэрх зүйн үндэс гарч ирж байгаа юм. Тусгай зөвшөөрөл олгоход Монголын автозамчдын холбоо оролцохож байхаар болсон гэсэн. Тэгэхээр замын компаниудтай хариуцлага тооцох боломжтой болж байна. Монголын автозамчдын холбоо автозамын тусгай зөвшөөрөл олголтонд оролцдог болсноороо,чанаргүй зам тавьж, муу ажилласан компаниудтай хариуцлага тооцох эрх зүйн үндэс бий болж байна гэсэн үг .
-Танай Автозамчдын эрх ашгийг хамгаалах холбооноосгаднын орнуудын шинэ техник технологийг Монголд нэвтрүүлэх талаар нэлээд ажил хийж байгаа гэж дуулсан?
-Манай холбооны нэг эрмэлзэж байгаа зүйл нь Монголд автозамын шинэ техник технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар Германы гурван компанитай холбоо тогтоогоод ажиллаж байна. Арваннэгдүгээр сард ирж манай техник технологитой танилцаач гэж урилга ирүүлсэн. Бидний ажил амжилгүй түр хойшлуулчихаад байна. Өөр нэг асуудал нь боловсон хүчин. Зөвхөн Монголдоо замын инженер бэлтгэж байгаа нь өрөөсгөл. Өндөр хөгжилтэй, гадаадын орнуудад замын инженерүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлага бий. Гадаадын өндөр хөгжилтэй оронд замын инженерээртөгсөөд ирсэн хүн автозамын чиглэлийн төрийн байгуулагад ажиллавал арай өөр дэвшил гарах байх гэсэн бодол байдаг. Германы замын компанитай Монголоос оюутан авч сургаач ээ,төлбөрийнх нь нэг хэсгийг та нар, зарим хэсгийг нь бид хариуцъя гэж ярилцаад эхний ээлжинд 3-4 хүүхэд тийш нь явуулж сургах талаар зөвшилцсөн. Ирэх жилээс хэдэн хүүхэд явж суралцана. Авто замын боловсон хүчнийг төр засаг бодлогоор гадаадад сургах, мөн бодлогоор шинэ техник технологи оруулж ирж нэвтрүүлэх шаардлагатай байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.