Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүчтэй хувь хүнийг бий болгоё

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймаг дүүргийн ИТХ-ын дарга нар болон засаг дарга нартай уулзаж ажлын чиглэл өгсөн юм. Энэ үеэр тэдэнд хандаж Ерөнхийлөгч ийн ярьлаа.

Хүчтэй хувь хүнийг бий болгоё

Зарим хүн “Бид юуг зорьж байна, яаж томъёолбол зүгээр вэ” гэж асууж байгаа. Улс орны хөгжилтэй холбон би хоёр зүйлийг маш тодорхой хэлдэг. “Хүчтэй хувь хүнийг бий болгоё. Хүчтэй бодит секторыг бий болгоё” гэж хэлж байгаа. Энэ бол бидний зорилго. Бодит сектор гэж хувийн хэвшлийг хэлж байна. Энэ хоёр зүйлийг бий болгож, хөл дээр нь бат зогсоохын төлөө ажиллая. Ингэх нь улс орны үндэсний эрх ашиг, хөгжил дэвшил, ашиг сонирхолтой нийцнэ гэж үзэж байна. Чиглэл өгч бид тодорхой өөрчлөлтийг хийж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар гэхэд шинэ зохион байгуулалтад орж байгаа. Үйл ажиллагааг дэмжих, хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, олон нийттэй хамтарч ажиллах гэсэн гурван чиглэлээр шинэ зохион байгуулалтад оны эхнээс орж ажиллаж байна. Тэгэхээр нийслэл, аймаг орон нутаг, төрийн байгууллагууд ч гэсэн ийм зохион байгуулалтад орох ёстой гэж бодож байна. Үнэхээр энэ санаачилга, үйл ажиллагааг хуулийн хүрээний хувьсгал гэж байгаа бол түүнийг хийх штаб байх ёстой. Орон нутгийн газар бүхэнд та бүхнээр удирдуулж ажилладаг, тодорхой үр дүн, төлөвлөгөө гардаг ийм бүтэц бий болох ёстой. 

Хариуцлага гэж яг ямар юмыг хэлээд байна  

Хариуцлага гэж яг ямар юмыг хэлээд байна, сонгогдсон албан тушаалтантай хариуцлага тооцно гэж яг яахыг хэлээд  байна, томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцно гэж яг яах гээд байгаа, яг хариуцлага тооцохоор юу болох вэ гэдгийг бичээд буулгаад ирэхээр тийм ч аятайхан дүртэй харагдахгүй байгаа. Гэхдээ ардчилсан төр өөрөө нээлттэй биш, хариуцлага тооцдог механизмгүй бол тэр эрх барьж буй хүмүүст л үйлчилж, нийгэм ялзардаг.

Үүнийг бид олон жил ярьсан. Одоо хуулийн утгаар нь буулгаж байгаа.
Ерөнхийлөгчийн хувьд ухаалаг төр рүү шилжих зарчим, үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар хангах, үндэсний болон улс төрийн зөвшлийг бий болгох чиглэлийг хариуцаж явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

УИХ дээр энэ чиглэлээр санаачилсан хуулийг цаг алдалгүй баталдаг байх нь зүйтэй юм. Нөгөө талд нэг гол механизм бий болгож өгсөн. Ухаалаг төрийн зарчимтай нийцэхгүй хуулийн төсөл, шийдвэр орж ирвэл буцаадаг байя.  Бизнес, эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн гадаад хамаарлыг багасгах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах чиглэлд бодитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүүлье гэсэн чиглэл өгсөн байгаа. Дээр нь иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд төрийн шаардлагатай ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай болгоё.

Хүн ажилд авахдаа заавал тушаал гаргаад байх шаардлагагүй. Улс төрийн албан тушаалтан гээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад л шийдчихдэг байх хэрэгтэй. Ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээгээ цуцалчихдаг байх хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтан суучихаад УИХ-ын, Засгийн газрын шийдэхгүй шахуу асуудлыг шийдээд, ширээнийхээ нүдэнд хийгээд, мөнгө төгрөг зарцуулаад явахаар л буруу болж байгаа юм. Одоо энэ бүхнийг нэгдсэн сантай болгоно. Нэгдсэн бүртгэлтэй болгоно.

Ухаалаг, ухаан гэдгийн цаана би ёс зүй гэж ойлгож байгаа  

Ухаалаг, ухаан гэдгийн цаана би ёс зүй гэж ойлгож байгаа. Ажил албан тушаалыг хаших боломжгүй болтлоо алдаа гаргасан бол ажлаа өгөөд явдаг байх хүртэл тийм ёс зүйтэй байх ёстой. Би үнэхээр гайхаад байгаа юм. Саяхан Токио хотын дарга огцорлоо гээд, түүнийг харахаар  сонгуулийнхаа үеэр Сонгуулийн хуульд заагаагүй тодорхой хэмжээний хандив авсан нь тогтоогдлоо гээд л хэвлэлээр гарсан. Тэгээд л шууд огцорлоо гэсэн мэдэгдлийг тэр дарга хийсэн. Тэр даргын мэдэгдэл хийсний цаана тодорхой механизм байдаг байх гэж бодож байгаа.

Хэрэв тэр дарга мэдэгдэл хийхгүй бол эргээд хотынхоо хурал дээр дуудагддаг, дараа нь шүүх рүү очдог. Тэр үйл ажиллагаа нь бүр хүндэрдэг. Дахиад улс төрийн албан тушаалд дэвших эрхгүй болдог ч юм уу. Тэр дарга түүнийгээ мэдээд өөрөө сайн дураараа огцрох нь эргээд бусад үр дагаварууд дээр зөөлөн тусдаг юм шиг байгаа юм. Иймэрхүү байдлаар бид тэр хариуцлагын хуулиудыг оруулж өгнө. Тэр дарга биднээс тусдаа хүн биш шүү дээ. Нэг хүн сууж байгаад л алдаа хийхээрээ гэнэт ойлгоод л, ёс зүйн хариуцлага хүлээдэг.

Монгол дарга нар дээр болохоор энэ зарчим байддаггүй. Бусад оронд байгаад байдаг нэг тийм сонин зүйл ажиглагдаж байна гэж харж болно. Тиймээс бид бусад оронд байдаг хариуцлага тооцдог механизмыг оруулж ирье. Ёс зүйтэй, хийх ажлаа хийдэг, ажлаа мэддэг, иргэддээ итгэдэг байх ёстой. Хүнд итгэдэггүй дарга бол нээлтэй иргэний нийгэм байгуулж байгаа нөхцөлд ажиллах аргагүй юм.

Малын тоо, хүний тоо гэж бид ярьдаг байсан. Тэр харилцаа, тэр асуудаг хэлдэг юмнууд нь байж л байг. Дараагийн нэг зүйл бол шалгуур. Асуудал гараад шинэ нөхцөл байдал үүсээд, шинэ үүрэг гараад ирэхээр заавал төсвөө нэмдэг. Нэг бол бүтцээ томруулдаг, шинээр бүтэц бий болгодог. Үүнийгээ больё. Асуудал гарахад төсвөө нэмдэг, бүтцээ томруулдаг байдлаар шийддэгээ больё. Хуучин байсан, шинээр гарч байгаа асуудлыг яаж иргэдийг оролцуулж шийдүүлж болох вэ. Яаж хувийн хэвшлийг оролцуулж шийдэж болох вэ, яаж мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж шийдүүлж болох вэ гэдгээ гаргаж харъя.

Эдийн засаг өссөн бол тэнд амьдарч байгаа иргэдэд наалдсан байх ёстой

Сүүлийн хоёр жилийн дотор олон улсын хэмжээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэсэн шинэ ойлголт орж ирж байгаа. Үүнийг өмнө нь эдийн засгийн өсөлт гэж ярьдаг байсан. Одоо эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэж ярьдаг болсон. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэдгийн цаана юу яриад байна гэхээр аймаг дээр эдийн засаг өссөн, улсад эдийн засаг өссөн бол тэр улсад амьдарч байгаа хүн бүхэнд ямар нэгэн байдлаар “наалдсан” байх ёстой.

Хүртээмжтэй өсөлтийг яаж бий болгох вэ гээд бодоход хүмүүсийг оролцуулж байж л бий болгох юм байна. Хувийн хэвшлийнхэн, ард иргэдээ эдийн засгийнхаа үйл ажиллагаанд оролцуулж байвал тэр нь хүртээмжтэй өсөлт бий болж байгаа юм. Би нэг зүйл хэлээд байгаа. Бид бодлогын төр гэж ярьдаг. Бид бодлого хэрэгжүүлдэг улсууд гэж ярьдаг. Бодлого хэрэгжүүлдэг хүмүүст аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм. Ингээд шууд бууж байгаа биз дээ. Та бүхэн, бид, төрийн албан хаагчид хяналт тавьдаг улсууд. Хяналт тавьдаг улсууд аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм. Стандарт хэрэгжүүлдэг, сахиулдаг хүмүүст аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм.

Хууль хэрэгжүүлдэг хүмүүст аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм бэ. Түүнийгээ хийдэг улсуудад нь, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад нь шилжүүлээд, тэр хүмүүсийнхээ үйл ажиллагааг дэмжээд, хууль, стандартаа тавиад, зөрчсөн бол хариуцлагы нь тооцоод яв. Ингээд боллоо.

Үүнийг л зөв төр, ухаалаг төр гэж нэрлээд байгаа юм. Дээр нь бид дахиад зарчим тогтож байгаа. Төр өр тавьж янз бүрийн газраас хувьцаа эзэмшдэгээ больё. Янз бүрийн хөрөнгө оруулалт орж ирэхэд өмнөөс нь бид тэдэн хувийг нь эзэмшинэ, манай аймаг тэгнэ, манай улс тэгнэ гэдгээ ерөөсөө больё. Хувь, хувьцаа эзэмшиж байгаа бол хөрөнгө оруулалтаа л хий. Хувь, хувьцаа эзэмшиж байгаа бол мөнгөө оруул. Оруулсан мөнгөнийхээ хэмжээгээр асуудлаа шийд. Дээр нь лиценз оруулж байгаа, бусад төрийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа хөрөнгө оруулагчидтайгаа тохирч, хувь хувьцааны асуудал яригддаг байж болно. Алтан хувьцаа гээд тодорхой механизмууд гарч ирдэг. Ийм зүйлээ бид хэрэгжүүлье. Хувь эзэмших дуртай, тэр нь эргээд өр болдог, эргээд дарамт болдог. Тэр нь эргээд улсад нь, ард түмэнд нь гай болдог. Эргээд барьцаа болдог.

Энэ бүх зүйлийг бүр үндсээр нь зөв ойлгочих хэрэгтэй байгаа юм. Энэ нь итгэл үнэмшил болж байж хүний өөдөөс бид ярьж чаддаг болно. Түүнээс биш зөвхөн цээжилсэн хүн “Наадах чинь биш“ гээд үүнийг бас яриад байж чадахгүй. “Тэдэн хувийг эзэмшинэ” гээд орилоод ирэхэд “Наадах чинь биш ээ хө. Энэ цаг мөчөөс эхлээд ингэж явъя” гэж хэлж чаддаг болохын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой гэж бодож байна.

Шинэ сумын төсөлд сумын төвийнхөн санаа гарга

Шинэ сумын төв гэсэн төсөл явж байгаа. Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газар дээр ярьж байгаа шинэ сумын төв гэдэг төсөл дээр шалгуур гаргаж тавья гэсэн бодолтой байна. Танай аймгийн хоёр суман дээр ч юм уу, шинэ сумын төсөл хэрэгжүүлье гэвэл та бүхэн маш тодорхой шалгуур гаргамаар байна. Нэгдүгээрт, ард иргэд өөрсдөө хүсч байна уу. Хоёрдугаарт, сумын төвийн удирдлага, тэр хүмүүс өөрсдөө энэ шинэ сумын төвийг байгуулах, аваад явах сонирхол нь байна уу.

Гуравт, газар нь байна уу? Тэр суманд орон нутгаас юу хийж өгсөн юм. Наад зах нь газраа гаргасан байх ёстой биз дээ. Наад зах нь дэд бүтэц нь хаагуур явах гэж байгаа юм. Энэ шинэ сумын төв гэдэгт алийг нь хамруулах юм.

Зарим газар сургууль шинээр барьсан байхад нөгөө газар сургууль барих шаардлагагүй байж магадгүй. Тэнд биеийн тамирын заал хэрэгтэй байж магадгүй. Бид ингэж үзэхэд шинэ сумын төсөлд нийтдээ ийм мөнгө гарч байна. Ийм хэмжээнд хөрөнгө оруулалт ирэхэд бид сумын төвийнхөө бүх асуудлыг ингэж шийдэж болж байна гэдэг, наад зах нь хүнд ойлгомжтой, цаашид амьдрах чадвартай төлөвлөгөө боловсруулсан байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр буян үзүүлж байгаа юм шиг шинэ сум танайд байгуулж өгнө гээд, бүгдээрээ шинэ сумын төв, шинэ хороолол хийнэ гэж яриад байж болохгүй. Яг хийсэн ажлыг нь дараа нь харахаар худлаа болж хувирвал ийм байж болохгүй. Тийм учраас орон нутгийн иргэдийн санаачлагаар төсөв, хөрөнгийг нь нарийн тооцоотой гаргасан байх хэрэгтэй. Сум нь өөрөө хэрхэн оролцох юм, түүн дээр шалгуур тавьж хийе.  Тэгэхгүй бол дараа нь зарим газарт үр дүнтэй биш хөрөнгө оруулалт болчих вий дээ гэдэг дээр санаа зовж байгаа гэдгийг үгийн далимд хэлье гэж бодсон юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд манай дарга нар бүгдээрээ анхаараарай

Гэр бүлийн хүчирхийллийг сүүлийн үед нэлээд ярьж байна. Манай дарга нар бүгдээрээ анхаарах хэрэгтэй шүү. Аймагтаэа, сум бүхэн дээрээ үүрэг өгөх хэрэгтэй. Гэр бүл дотроо асар танхай, зовлон учруулдаг тийм улсууд их байгаа. Тэдний бүртгэлийг гаргах хэрэгтэй. Эмэгтэй хүнийг гаднын, гудамжинд явж байгаа хүн алгадсан бол гэмт хэрэг болдог. Нөхөр нь хөх няц болтол нүдээд байхад ахуйн зөрчил болдог байж болохгүй.

Энэ дээр бүртгэл гаргаад, хохирч байгаа, ядарч байгаа улсуудад туслах гэж бид нар ажиллаж байгаа. Эндээс л бидний хүний нийгэм хүнлэг байна уу гэдгийн алхам гарах юм.Зарим аймгийн төв дээр хүмүүст тусалдаг орон байрыг олон нийтийн санаачилга, хувийн хэвшлийн санаачилгаар хүртэл байгуулаад эхэлсэн байгаа юм байна лээ. Бүх аймаг тийм төвтэй, тийм бүтэцтэй болвол их зүгээр. Жаран мянган хүнд нэг тийм бүтэц байх ёстой гэж ярьдаг. Хүчирхийлэлд өртсөн хөөрхий тэр хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудыг авчраад хоноглуулаад, байлгадаг. Эргээд тэр хүчирхийлэгч нөхдүүдтэй хариуцлага тооцдог байх ёстой.

 

Н.Ганчимэг

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.55.182.82) 2014 оны 01 сарын 12

odoo goe vg heleh sgini bolnoo.hiih heregtei bn.

0  |  0
MARZAN(103.26.194.248) 2014 оны 01 сарын 12

TORIIG UKHAANGUI TENEGUUDEER DUURGECHIHEED ARAAS NI UKHAANTAI BOLGONOHUCHTEI HUVI HUNIIG BII BOLGONO GEED YARIKH YUM DAA TA ER NI OORIINHOO BONDGORIIG NEG UZUULETEHVEL GEMGUI L YUM SHIG BNA ER NI MONGOLYN TOR URD OMNO HEZEE CH CHINII BUI BOLGOSON SHIG BAIGAAGUI YUM SHUUKHOOSON HIIRHELEER DUURSEN AMIDRAL GEJ YU BAIKH VE DEE YUG HOGJIL GEDGIIG CH OILGOKHGUI TOLGOI SHUU DEE CHI

0  |  0
MARZAN(103.26.194.235) 2014 оны 01 сарын 12

TORIIG UKHAANGUI TENEGUUDEER DUURGECHIHEED ARAAS NI UKHAANTAI BOLGONOHUCHTEI HUVI HUNIIG BII BOLGONO GEED YARIKH YUM DAA TA ER NI OORIINHOO BONDGORIIG NEG UZUULETEHVEL GEMGUI L YUM SHIG BNA ER NI MONGOLYN TOR URD OMNO HEZEE CH CHINII BUI BOLGOSON SHIG BAIGAAGUI YUM SHUUKHOOSON HIIRHELEER DUURSEN AMIDRAL GEJ YU BAIKH VE DEE YUG HOGJIL GEDGIIG CH OILGOKHGUI TOLGOI SHUU DEE CHI

0  |  0
MARZAN(103.26.194.248) 2014 оны 01 сарын 12

TORIIG UKHAANGUI TENEGUUDEER DUURGECHIHEED ARAAS NI UKHAANTAI BOLGONOHUCHTEI HUVI HUNIIG BII BOLGONO GEED YARIKH YUM DAA TA ER NI OORIINHOO BONDGORIIG NEG UZUULETEHVEL GEMGUI L YUM SHIG BNA ER NI MONGOLYN TOR URD OMNO HEZEE CH CHINII BUI BOLGOSON SHIG BAIGAAGUI YUM SHUUKHOOSON HIIRHELEER DUURSEN AMIDRAL GEJ YU BAIKH VE DEE YUG HOGJIL GEDGIIG CH OILGOKHGUI TOLGOI SHUU DEE CHI

0  |  0
zochin(182.160.45.26) 2014 оны 01 сарын 12

Гоё үг хэлэх нь чухал биш. Тэр үгийг хэлэхгүйгээр хэрэгжүүлэх эрх мэдэл таны гарт байгаа гэдгийг ойлгодог төрийн эрх мэдэл бүхий хүмүүс байдаг бол тэр өөрөө хүчтэй хувь хүн юм.

0  |  0
Mngl(108.255.1.92) 2014 оны 01 сарын 12

Tiim boloh yum bol shn bn. Amjilt!

0  |  0
.......(182.160.34.192) 2014 оны 01 сарын 12

иргэдийннуруутэ нийсэнгүйбүрбөх ийгөөдбайна.....д

0  |  0
irgen(202.55.182.82) 2014 оны 01 сарын 12

yarih yah ve ajil hereg bolgomoorbna.hamgin darlagdsan ard tymen biznes erhlegshidee neg demjeed tatvarin urshuulin huuli gargaj uguush.

0  |  0
Top