Сэтгүүлчид Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парктай танилцлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монгол улсын Сэтгүүлчдын нэгдсэн эвлэлийн сэтгүүлчдийн нэгдсэн баг БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань аялж, ажиллах үеэрээ  Шааньси мужийн Ши-Ань хотын Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парктай танилцлаа. 

Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх паркийн төлөвлөсөн талбай нь 720 акр талбайг хамардаг бөгөөд нийт 460 сая юанийн хөрөнгө оруулалттай ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологийн сургалтын бааз юм. Тус парк нь "Нэг төв, таван бүс" хөгжлийн загварыг бий болгожээ.

 

 

Тухайлбал, Наран гэрэлт ухаалаг үйлчилгээний төв, Ухаалаг хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн бүс, Өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн бүс, Ухаалаг хүйтэн гинжит ложистикийн бүс зэрэг байдаг. Эдгээр нь дэлхийн улс орон, бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд жишээ үзүүлэн, сургахад чухал үүрэг гүйцэтгэжээ. 

 

 

Үйл ажиллагаа явуулсан 3 жилийн хугацаанд олон үйлдвэрүүдийн нэгдлийг дэмжиж, олон загварын хамтын ажиллагааг чандлан мөрдөж, "Янлин хөдөө аж ахуйн шинжлэх ухааны загвар"-ыг судлан бий болгожээ. Олон төрлийн судалгаа шинжилгээ хийж байгаа Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх паркын 720 акр га талбайд төрөл бүрийн хүлэмж, байгууламжууд баригдах бөгөөд үүнд бие даан шинэчлэгдсэн ухаалаг хүлэмж, олон дамжлагатай PC sheet хүлэмж, олон дамжлагатай хоёр давхар агаараар хийлдэг хальсан хүлэмж, 39 ширхэг нарны эрчим хүчтэй 7 төрлийн хүлэмж орно.

 

 

Хүрээлэнгийн онцлог: 

  1. 5G технологид ухаалаг цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг бий болгох
  2. Ургамал ургах орчны хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан
  3. Бордоо болон усалгааны ухаалаг систем
  4. Нарны гэрлийн бүрэн өгч чадахуйц лед гэрэл
  5. Өвлийн улиралд усыг зөв халааж, зуны улиралд усыг зөв хөргөх боломжийг олгодог
  6. Нүүрстөрөгчийн давхар ичлийг дахин боловсруулах олон үйлдэлт систем
  7. Технологид суурилсан үйлдвэрийн бүртгэлийн систем бий болгож ажилчдын удирдлага, үйлдвэрийн төлөвлөгөө үйл явцийг хянах боломтой
  8. Навчит ногооны үйлдвэрлэлд DFT технологи, улаан лоолийн үйлдвэрлэлд хөрсгүй технологитой
  9. Техникийн болон цаг уурын өөр өөр 12 хүлэмжийг бий болгосон
  10. Газар тариалангийн янз бүрийн арга техник, ургацын өсөлтийн загваруудыг тасралтгүй судлаж эрчимжүүлсэн үйлдвэрлэлийг хангах онцлогтой юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top