Цэргийн гэмт хэрэгтнүүдийн шорон болох Шпа́ндауг (нем. Kriegsverbrechergefдngnis Spandau) Берлины бүс нутагт байгуулжээ.
Улаан тоосгоор барьсан шоронгийн хананы өндөр нь 5-10 метр, цахилгаан гүйдэл бүхий төмөр утсаар хүрээлэгдсэн. Дохио өгөх харуулын цамхаг арван метр бүрт байрлана. Шоронгийн гадна талд эргэн тойронд нь автомат буугаар зэвсэглэсэн 60 орчим цэргүүдээр хамгаалагдсан. Камерийн урт нь 3 м, өргөн нь 2.7 м, өндөр нь 4 метр байжээ. Шоронгийн дотоод журам тухайн үеийн өөр шоронгуудтай харьцуулахад маш харгис байжээ. Хоригдолууд сардаа нэг л удаа гэр бүлийнхэндээ захиа бичиж болдог. Тэдний хувьд хоорондоо ярих, сонин унших, өдрийн тэмдэглэл, дурсамж бичих зэрэг хориотой. Харин эргэлтээр ирсэн хүмүүстэй хоёр сард нэг удаа 15 минут л уулзана. Шөнө 15 минут тутамд гэрэл асаан тооллого явуулна.
Тэнд 1946-1987 онуудад Нюрнбергийн шүүхээс янз бүрийн хугацаатай хорих ял авсан немецийн цэргийн гэмт хэрэгтнүүд хоригдож байв. Шпандау шоронг 1876 онд Вильгельмштрассе гудамжинд байгуулсан бол 1979 оноос цэргийн шорон гэсэн зориулалтаар ашиглах болжээ. Гэхдээ 1919 он гэхэд тэнд иргэний болон эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийг хорьдог болоод байлаа. Харин 1933 онд Рейхстагийг шатаасныхаа дараа националь-социалистууд Шпандауг гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэх магадлалтай хэрэгтнүүдийг хоморголон хорих лагер болгон өөрчилжээ.
Тухайн үед уг шоронд нацизмийн эсрэг тэмцэгч Эгон Эрвин Киш, Карл фон Осецкий нар хоригдож байв. Дэлхийн II дайны өмнө Шпандауд 600 хоригдол байсан бол дайны дараа Нюрнбергийн шүүхээс ял авсан нацист цэргийн гэм хэрэгтнүүдээр дүүрсэн байна. Тэгвэл хоригдох хугацаагаа дуусгаад тэдгээрийн ихэнх нь суллагдсаны дараа ердөө долоон нацист үлдээд байжээ.
1966 онд Шпандаугаас Альберт Шпеер, Бальдур фон Ширах хоёр суллагдахад насаараа хоригдох ялтай Рудольф Гесс нацистуудаас ганцаараа үлджээ. Ер нь шоронгийн цорын ганц хоригдол нь болсон гэхэд болно.
Түүнээс хойш Шпандау нь хүйтэн дайны үед цэргийн хүчний дөрвөн холбоотны мэдэлд шилжсэн бөгөөд тэдгээр нь сар бүр ээлжлэн шоронг захирдаг болжээ. 1987 онд цор ганцаараа үлдээд байсан Рудольф Гесс үхсэний дараа шоронг бүрмөсөн хааж суурин дээр нь хүнд машин техникийн зогсоол барьжээ. Смутсагийн казарм байсан газарт нь Их Британийн цэргийн бааз бүхий худалдааны төвийг байгуулсан аж. Тэгвэл 1994 оноос "Aldi", "Kaiser’s Tengelmann" болон "Media Markt" зэрэг дэлгүүрүүд үйл ажиллагаа эхлүүлжээ.
Зартай хоригдолуудаас нь нэрлэвэл:
1. Бальдур фон Ширах - 20 жил
1966 онд суллагдсан. Вена дахь Германы рейхийн залуучуудын байгууллагын тэргүүн. 1974 онд нас барсан
2. Карл Дёниц - 10 жил
1956 онд суллагдсан. Сүүлчийн рейх-ерөнхийлөгчийн үед Германы тэнгисийн цэргийн флотын командлагч байсан. 1980 онд нас барсан
3. Барон Константин фон Нейрат - 15 жил
1954 онд суллагдсан. 1932-1938 огд гадаад хэргийн сайд, 1939—1941 Богеми болон Морави дахь элч төлөөлөгч байсан. 1956 онд нас барсан
4. Эрих Редер - Бүх насаараа
1955 онд суллагдсан. Кригсмаринийн цэргийн ерөнхий командлагчаар 1943 он хүртэл ажилласан. 1960 онд нас барсан
5. Альберт Шпеер - 20 жил
1966 онд суллагдсан. Эзэнт улсын цэргийн үйлдвэрлэлийн сайд, нийслэлийн ерөнхий архитекторч. 1981 онд нас барсан
6. Вальтер Функ - Бүх насаараа
1957 онд суллагдсан. Эзэнт гүрний санхүүгийн сайд, Рейхсбанкийн ерөнхийлөгч. 1960 онд нас барсан
7.Рудольф Гесс - Бүх насараа
1987 шоронд нас барсан. 1941 он хүртэл фюрерын орлогч байсан.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )