Өөрийн хүссэн ажилдаа орохын тулд зөвхөн сайн мэргэжилтэн байх хангалтгүй. Чадварлаг хүмүүс хаа сайгүй, хангалттай их байгаа. Тэгэхээр бусдаас юугаараа давуу байх вэ?Яаж энэ олон хүмүүсээс шигшигдэж үлдэх, цаашлаад ажилд орохын тулд ажил олгогчийн анхаарлыг татах нь чухал.
Тухайлбал рекламны санаа зохиогч, уран бүтээлч Кристиан Ван Фриден ажилд орохын тулд сурталчилгааны агентлагийн зарлалын самбарт “Линтасын дагалдан болохыг хүсч байна” гэсэн зарлал хадсаны ачаар тэнд ажилд оржээ.
Та ч мөн бод, сэтгэ, оролд!
Ажил хайгчдад зориулсан 6 зөвлөгөө
1. Ажиллахыг хүсч буй байгууллагынхаа эрэлт хэрэгцээнд зориулж, өөрийгөө ашигтайгаар “зарах” талаар бод, сэтгэ!
2. Таны намтар хүснэгт шиг байх ёсгүй. Өөрийн ур чадварыг маш бодитой, сонирхолтойгоор илэрхийлэх нь чухал.
3. Биеэ дайчил, өөрийгөө үзүүл! Ажилд шууд хамаатай бус чадвар, мэдлэгээ ашигла!
4. Хэдэн төгрөгийн цалин авахыг хүсч байна гэж асуувал сарын цалин биш харин авахыг хүссэн жилийн орлогыг тэднээс тэд хүртэл гэж хэлээрэй.
5. Гурван долоо хоногийн дараа утасдаж, өөрийнхөө тухай сануулаарай, түүнээс эрт хэрэггүй.
6. Татгалзсан хариу авсан бол аятайхан хариу захиа бичээрэй. Дараа нь таныг ажилд авч юу магад.
Эцэст нь хэлэхэд гараа сайн бол бариа сайн гэдэг шиг ажилдаа орохоосоо өмнө анкет буюу CV-ээ маш сайн дэлгэрэнгүй хичээж бөглөөрэй. Танд амжилт хүсье! 

Сэтгэгдэл ( 0 )