Төрсөн өдөр: 1924.04.03
Төрсөн газар: Омаха, Небраска, АНУ
Нас барсан өдөр: 2004.07.01 \80 нас\
Нас барсан газар: Лос-Анжелес
Мэргэжил: жүжигчин
Карьера: 1944—2004
Шагнал: “Оскар” \1954, 1972\, “Алтан бөмбөрцөг” \1954, 1972\, BAFTA \1952, 1953, 1954\, “Эмми” \1979\
Эхнэр ба хүүхдүүд:
...“Мөрөөдлийн трамвай“, “Загалмайлсан эцэг”, “Парисын сүүлчийн танго”, “Супермен”, “Апокалипсис өнөөдөр”, “Дон Жуан де Марко” зэрэг киногоороо алдаршсан, хоёр ч “Оскар”-ын эзэн Ма́рлон Бра́ндо нь Америкийн кино урлагийн академиас гаргасан судалгаагаар сүүлийн 100 жилийн түүхэн дэх дэлхийн хамгийн нэр хүндтэй 100 жүжигчний жагсаалтын дөрөвт бичигддэг байна. Марлон Брандо нь 1924 оны хавар Небраскагийн Омаха хотод төржээ. Дунд сургуулиа төгсөөд Миннесотагийн цэргийн сургуульд сурч дараа нь Нью-Йоркийн урлагийн коллежийн театрын ангид элсэн оров. Станиславскийн сургалтын системээр жүжигчний мэргэжилд суралцаж эхэлсэн залуугийн хувьд анхны тайзны бүтээлээсээ л Америкийн кино урлагийн шинэ үеийнхэнд нөлөөлөх хэмжээний мастер болохоо мэдрүүлсэн гэдэг. Марлон нь өөрийн хамтран зүтгэгчид болох Омар Шариф, Аль Пачино, Уоррен Битти ба Роберт де Ниро нартаа “багш” хэмээн өргөмжлөгддөг бахархмаар билээ...
Факт 01: Амьдралынхаа сүүлийн жилүүдэд сахарын шижин өвчний улмаас хэт таргалалтанд автаж, хараа нь муудаж, элэгний архаг дутагдал зэрэг өвчнүүдээр шаналж байсан. Хамгийн сүүлд дэлгэцнээ 2001 онд Майкл Жексоны «You Rock My World» клипэнд тогложээ. Харин нас барснаас нь хойш хоёр жилийн дараа дэлгэцнээ гарсан “Супермен эргэж ирсэн нь” хэмээх кинонд Марлон гол дүрийн эцгийн дүрийг бүтээсэн байдаг. Харин дуу хоолойг нь компьютерийн технологи ашиглан бүтээжээ. Марлон Брандо 2004.07.01-ний өдөр Таитийн хязгаар нутагт таалал төгссөн.
...Тэр дэлгэцийн анхны бүтээл болох “Би санаж байна ээжээ” хэмээх кинондоо 1944 онд тоглосон байдаг. Үүнээс л олон кино судлаачид Брандогоос ихийг хүлээж байна, тэр дэлгэцийг эзэгнэхэд цөөн хором үлдлээ гэх зэргээр магтаалын үг урсгаж гарчээ. Ингээд 1947 онд тэр Теннеси Уильямсийн өгүүллэгээр сэдэвлэн хийхээр төлөвлөж байсан “Мөрөөдлийн тарамвай” хэмээх киноны Стэнли Ковальскигийн дүрд тоглохоор уригджээ. Гэхдээ кино нь 1951 гэхэд зураг авалтаа дуусгасан юм. Ердөө тавхан кинонд тоглосны дараа Марлон Брандо нь 50-иад оны хамгийн нэртэй эрхэм бас секс-бэлэг тэмдэг хэмээн өргөмжлөгдөөд байжээ. Дэлхий даяар хэдэн сая эрчүүд түүнийг хуулбарлаж, адилхан хувцаслаж, адилхан ярьж, биеэ авч явахдаа ч түүнийг л дууриадаг болсон гэнэ. Тухайн үедээ Элвис Пресли, Жеймс Дин нартай эн зэрэгцэхүйц нэр алдартай, өвөрмөц стилиэрээ шүтэн бишрэгчдээ татагч нэгэн од төрсөн нь Марлон байлаа. Рок-н-роллын эрин үед түүнийг байкеруудын хөдөлгөөн, амьдралын хэв маягийг бий болгоход уран бүтээлээрээ хамгийн их нөлөөлсөн хэмээдэг...
Факт 02: Брандо “Ээжийн минь дуулж өгсөн дуу” хэмээх дурдатгал номондоо Мэрилин Монротой болздог байсан, бүсгүй үдэш нь түүнд төгөлдөр хуурын уянгалаг ая тоглож өгдөг байсан талаараа өгүүлжээ. Харин тэдний харьцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Монрог нас барахын өмнөх жилүүдэд тэд нэг ч удаа уулзаагүй байна.
...1960-аад он гэхэд Брандо найруулагчийн ажилд хүч сориод үзэхээр шийджээ. Үүний нэг тод жишээ бол 1972 онд “Загалмайлсан эцэг”-ийг гол дүр болох Вито Корлеонегийн дүрийг бүтээхдээ туслах найруулагчаар ажилласан явдал гэрчилнэ. Энэ бүтээлээрээ ч хоёр дахь “Оскар”-аа хүртэх байсан бөгөөд тухайн үеийн Америкийн улс төрийн бодлого, засаг захиргааны үйл ажиллагаанд эсэргүүцлээ илэрхийлэх үүднээс албан ёсоор гардан аваагүй билээ. Тэр индианчуудын эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч байжээ. Тэр бүтээлээсээ хойш Брандо “Парисын сүүлчийн танго” \1972\, “Апокалипсис өнөөдөр” \1979\, “Супермен” \1978\ зэрэг алдартай бүтээлүүддээ тогложээ. Харин 1980 онд тэр кино урлагаас гарч байгаагаа зарласан ч хэд хэдэн бүтээлд туслах дүрд ажилласан байдаг. Тухайн үедээ Таита гаралтай бүсгүйтэй гэрлээд байсан бөгөөд тэнд амьдралынхаа хэсэг хугацааг өнгөрөөжээ...
Факт 03: 1976 оноос эхлэн ихэнх намтарт нь Брандог бисексуалист хэмээн бичих болжээ. Тэгвэл 2006 онд хэвлэгдсэн нэгэн судалгааны номонд түүнийг дотны найз, нэрт жүжигчин Кэри Грант гэгчтэй ижил хүйстний харьцаатай байсан, тэд хэсэг хугацаанд хамт амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан гэжээ. Мөн түүний бас нэг амраг залуу нь жүжигчин Валли Кокс байжээ. Сүүлдээ Марлон бусдаас санаа зоволтгүйгээр түүнийг гэртээ ч авчран хамт амьдарч байлаа.
Нэмэлт мэдээлэл: Марлона Брандогийн нэр орсон хит дууны нэрс:
Pocahontas-Нил Янг
China Girl-Дэвид Боуи ба Игги Поп
We Didn’t Start the Fire-Билли Джоэл
Vogue ба Super Pop-Мадонна
Advertising Space-Робби Уильямс
It’s So Hard to Be a Saint In the City-Брюс Спрингстин
I Wanna Be Marlon Brando-Рассел Кроу
Back to Tupelo-Марк Нопфлер
Goodbye, Marlon Brando-Элтон Джон
Marlon J.D.-Manic Street Preachers
Eyeless-Slipknot, R.E.M.
Me, Marlon Brando, Marlon Brando and I
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 1 )
Ёооё ямар гоё залуу вэ. Уулыг цас, эрийг нас дарнаа гэж.