Тэдгээр нэрс хэрхэн төрсөн, ямар утга санааг агуулж байдгийг хамтдаа сонирхоцгооё:
Стив Жобс: “-Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгүй бол шүү дээ!
Adidas-энэ пүүсийг үндэслэгчдийн нэг Ади Даслерын нэрнээс авсан санаа
Adobe-Компанийг үндэслэгч гэх Жон Ворнокийн гэрийн дэргэдүүр урсдаг байсан Adobe Creek хэмэн голын нэр
Apache-эхэндээ компанийн үйл ажиллагаа программанд зориулсан хайрцаг үйлдвэрлэдэг байхдаа нэрээ A PAtCHy хэмээдэг байсан бөгөөд сүүлд үүнийгээ Apache хэмээн өөрчилжээ. Индианчуудын ийм нэртэй омог ч байсан.
Apple-уг фирмийн үүсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим /apple/. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван сар болж байхдаа түүндээ чухам ямар нэр өгөхөө бодож олоогүй байжээ. Тэгээд нэгэн хамтрагч руугаа утасдаа “-Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгүй бол шүү дээ” гэсэн байна. Ингээд Америкт худалддаг нэгэн алимны сортоор нэрлэсэн Apple Macintosh хэмээн пүүс бий болжээ
Canon-энэ нь буддын энэрэнгүйн бурхан Kwanon гэх нэрнээс авсан санаа гэнэ. Гэхдээ бурханы шашинтай харшлах, түүнийг нэрийг ашигласан гэх асуудалд орохгүйн тулд Canon болгон жаахан өөрчилжээ
Casio-компанийг үндэслэгч нь Касио Тадао юм
Cisco-San Francisco-г богиносгосон байдал
Daewoo-үүсгэн байгуулагч нь болох Ким Ву чонг өөрийн компаниа маш зоригтойгоор “Агуу ертөнц” хэмээн нэрлэжээ. Уг солонгос үгийг орчуулбал ийм утгатай юм.
Fuji-Японы хамгийн өндөр уулыг Фужи гэнэ
Hittachi-японоор “үүр цайх”
Honda-компанийг үндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ
HP /Hewlett-Packard/-Билл Хьювлетт болон Дэйв Паккард хоёр зоос шидээд компанидаа өөрсдийн эхний нэрийг өгөх эсэхээ шоджээ…
Hyundai-солонгосоор “одоо цаг”
IBM-International Business Machines
Intel-Боб Нойс, Гродон Мур хоёр уг нь компаниа “Moore Noyce хэмээн нэрлэх гэж байжээ. Гэтэл тухайн үед яг ийм нэртэй зочид буудлын сүлжээ байсан аж. Тэгээд тэд INTegrated ELectronics-оос Intel-ийг гарган авчжээ.
Kawasaki-мотоциклийг анх зохион бүтээгч нь Shozo Kawasaki
Kodak-К үсэг нь уг комипанийг үндэслэгч Жорж Истмений хамгийн дуртай үсэг аж. Тэрээр ийм үсгээр эхэлж бас төгсдөг үг бүтээхийг ихэд хүсдэг байж. Тэгээд дэлхийн ихэнх орны хэлэнд адилхан бичиг, дуудаг К үсгийн оролцуулсан олон үг бүтээж үзээд тэдгээрээс Kodak гэдгийг сонгосон гэдэг. Ингээд удалгүй энэ нэрээр фотокамер үйлдвэрлэх санаа төржээ
Konica-энэ нэр нь цагтаа Konishiroku Kogaku гэдгээрээ алдартай байжээ.
LG-солонгосын Lucky, Goldstar-ын эхний үсэг
Microsoft-MICROcomputer SOFTware. Эхэндээ үүнийг товчлон Micro-Soft гэж байгаад сүүлд зураасыг нь авч хаясан байна
Mitsubishi-1870 онд компанийг үндэслэгч Ятаро Ивасаки энэ үгийг бодож олжээ. Японоор mitsu-гурав /тоо/ харин hishi нь ромб гэсэн утгатай. Гэхдээ дундаж орсон в үсэг нь алдаа биш гэнэ. Япончууд үгийн дунд орсон н үсгийг в-гээр дуудах нь байдаг аж. /ганбаяр-гамбаяр гэдэг шиг/
Motorola-үндэслэгч нь болох Поль Гелвин анхны машинд зориулсан радио зохион бүтээж байхдаа компанидаа ийм нэр өгөөд байжээ. Харин ихэнх аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэр ola-гаар дуусдаг уламжлалыг тэр дагажээ
NEC-Nippon Eleүtronic Company
Nokia-финландын Нокиа хэмээх нэгэн жижиг хотод модон болон резинэн үйлдвэрлэлийн нэгэн компани анх байгуулагдахдаа хотынхоо нэрийг өөртөө өгчээ
Sanyo-хятадаар “гурван далай”
Siemens-1847 онд энэ компанийг Вернер фон Сименс анх байгуулжээ
Sony-латин хэлний “sonus” гэдэг нь англи хэлний “sonny3 гэсэнтэй утга нэг. Бага балчир хүүхдийг ингэж өхөөрдөн дууддаг
Toyota-үндэслэгч нь Sakichi Toyoda.
Xerox-зохион бүтээгч нь өөрийн хувилах төхөөрөмжийг жинхэнэ эх хувиас нь ялгарахгүй “хуурай” мэт /өнгө уусалт, сарнилт байхгүй/ байхыг эрхэмлэдэг байжээ. “Xer” нь грекээр хуурай гэсэн үг
Yahoo-Жонатан Свифтийн “Гилливерийн аялал” зохиолоос авсан санаа. Уг бүтээлд аварга биетнийг ингэж нэрлэн хашгиралддаг. Үндэслэгч нь болох Жер Янг, Дэвид Фило нар ч өөрсдийгөө yahoomen хэмээн төсөөлдөг. Тэгвэл өнөөдөр энэ нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт үгний товчлол болжээ
Phillips-эцэг хүү Филлипс /Фридрих ба Жерар/ чийдэнгийн гэрэл үйлдвэрлэж эхлэхдээ 1891 онд Эйндховенд энэ нэрийг бий болгожээ.
Samsung-солонгосоор “гурван од”
TDK- Tokyo Denkikagaku Kogyo K.K
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )